ТАНИЛЦ I Аравдугаар сараас мөрдөх ХОТЫН 16 СТАНДАРТ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

Аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод 16 шинэ стандарт мөрдөж эхлэхээр боллоо. 

Эдгээр 16 стандартыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-аар баталсан ба Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх үүрэгтэй. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд хотын стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах” боломжтой болсон. Хотын стандартыг төлөвлөлт, гүйцэтгэл, хүлээн авах, ашиглалт гэсэн дөрвөн үе шатаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилладаг. Тухайлбал, төлөвлөлтийн үе шатанд тендерийн баримт бичиг, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургаас нь эхлээд хотын стандартыг тусгаж, үүний дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Дараагийн ээлжид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран тухайн онд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг авч, газар дээр нь зөвлөн туслах, гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилтнуудыг хотын стандартыг мөрдүүлэх арга зүйгээр хангаж ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын стандартын талаар сургалт зохион байгуулдаг” гэсэн мэдээллийг өгч байна. 

2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх 16 стандарт
 

  1. Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
     
  2. Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтад тавигдах шаардлага
     
  3. Зуслангийн бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага
     
  4. Хөв цөөрөм үүсгэх болон хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага
     
  5. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын гадна засалд тавигдах шаардлага
     
  6. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын дотор засалд тавигдах шаардлага
     
  7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна засалд тавигдах шаардлага
     
  8. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын дотор засалд тавигдах шаардлага
     
  9. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
     
  10. Хүүхдийн зуслангийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага
     
  11. Нийтийн эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
     
  12. Орон сууцны барилгын дулаалга, гадна фасадад тавигдах шаардлага
     
  13. Орон сууцны дээврийн ажилд тавигдах шаардлага
     
  14. Нийтийн тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавигдах ерөнхий шаардлага
     
  15. Хотын авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
     
  16. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад тавигдах шаардлага

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(202.9.41.107) 2025 оны 03 сарын 19

Оршуулгын газраас эхэлдэг ямар учиртай юм бол

0  |  0
бб(202.9.41.107) 2025 оны 03 сарын 19

Оршуулгын газраас эхэлдэг ямар учиртай юм бол

0  |  0
Close menu