ОЛОН ӨНГӨ I Өдөөн хатгалаг их чухал

2025 оны 03 сарын 26

Дэл уулыг дэлхийд гаргана гэхэд хүн гайхаж байсан. Эргээд харсан чинь Дэл уулын хадны зураг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад орсон. Дэлийн хадны зургаар хоёр бүжгэн жүжиг тавигдаж, нэг нь Парист ЮНЕСКО-гийн төв байранд тоглогдсон байна. Хадны зураг нь дүрслах урлагийн бүтээл болж зарим нь олон улсын үзэсгэлэнд явжээ.

Гадаад дотоодод болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад Дэлийн хадны зургийн тухай илтгэл тавигддаг болсон.

Дэргэдэх Цагаан суварга дээр олон улсын гэсэн тодотголтой “Монголын палеонтологийн музей” бүхий судалгааны төв байгуулагдах бэлтгэл ажил хийгдээд эхэлсэн гэх мэтээр энэ проект амжилттай явж байгаа, өөр ч юм бас бий. Залууст захиж хэлэхэд, том мөрөөд, мөрөөдлөө нийтэд хашхирч зарла. Тэгээд зүтгэ гэж зөвлөе.

Дээрх ажлуудын ихэнхэд гар бие оролцоогүй ч энэ бүгд "Дэл ууланд гайхамшиг байна шүү, дэлхийд гаргацгаая" гэсэн өдөөн хатгалагаас маань үүдэлтэй. Тэгээд өөрөө манлайлах нь зөв. Зөв өдөөн хатгалаг, өдөөн турхиралт хэрэгтэй шүү.

Б.Батмөнх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu