Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан энэ долоо хоногт болсон билээ.
Хуралдаанаар,
Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын төслийг хурадаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталсан.
Тодруулбал, Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын нийт дүн 1 их наяд, 688 тэрбум төгрөг байхаар өөрчилж, Үүнээс татварын орлого нэг их наяд 80 тэрбум 723 сая төгрөг байх бол татварын бус орлого 583 тэрбум 770 сая төгрөг байхаар тусгажээ. Эндээс орон нутгийн сангийн орлогын шилжүүлэг 24.1 тэрбум төгрөг байхаар тус тус тусгажээ. Харин төсвийн нийт жилд зарцуулах зарлагын хэмжээг 5 их наяд 773 тэрбум байхаар баталсан юм.
Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухайд, Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах хүрээнд өөрчлөлт оруулж байгааг төсөв санаачлагчид онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )