Өнөөдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа, Ц.Мөнхтуяа гээд хараагаад байгаа болохоос биш манай парламент чинь Туяатнуудын оршин буй Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага болчихсон шүү дээ. Үнэнийг хэлэхэд парламентыг нуруун дээрээ үүрч яваа гарын таван хуруунд багтах хүн л бий. Бусад нь Туяатнууд. Хамгийн гол нь тэд УИХ-ын гишүүн царайлж их мэддэг харагдах гээд нэрэлхээд байгаа болохоос биш тэр чигээрээ Туяатнууд. Жишээ нь Улсын төсөв батлахад гол нурууг нь үүрдэг 10 хүрэхгүй хүн байдгийг өөрсдөө ч ярьдаг, мэргэжилтнүүд ч мэддэг. Бусад нь хагас дутуу мэдэгчид, шүүмжлэгчид байдаг. УИХ-аар дүүрэн эдийн засагчид байгаа нь худлаа.
Эрх зүйн дээд хэмжээнд хууль бичих чадвартай хүн хэд байгааг УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нараас асуувал багцаатай тоо хэлнэ дээ. Гарын 10 хуруунд л багтах тоо хэлэх болов уу. УИХ дүүрэн хуульчид байгаа нь худлаа шүү. Ерөөсөө хэргээр ч гэмээр тогтолцоогоороо Туяатнууд орогнодог газар болгочихсон. Ийм тогтолцоотой байхад бид өөр хэнийг сонгох юм. Туяатнуудаа л сонгоно биз дээ. Одоо бүр тусгаар улсын Дээд шүүх гэмт хэрэгтэн гээд тогтоочихсон байхад “Би УИХ-ын гишүүн. Би эндээс явахгүй, ард түмнээ төлөөлж байна” гээд дайраад, бусад нь өмөөрч хаацайлаад байдаг ийм тогтолцоог бий болгосон. Одоо бид хаашаа явах юм.
Ингээд харахаар бид эргээд Үндсэн хуулиа өөрчлөх бүр шинээр бичих шаардлага нэгэнт үүсжээ. Саяхан, 2019, 2023 оны хоёр удаагийн өөрчлөлтийн үр дүн бол өнөөдрийн Туяатнуудын орогодог газрыг бий болгосон явдал. Эрх баригчид л “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” хэмээн цээжээ дэлдэж, эсвэл “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын ардчиллыг ханган, олон нам төрийн хэрэгт оролцох эрхийг нээж өглөө. Энэ нь сонгогчдын төлөөллийн зарчмыг хангасан явдал” хэмээн сурталдаж байгаа болохоос биш өнөөх л Туяатнуудын орогнодог, гэмт хэрэгтнүүдийн гэмээ нуудаг газар болгосон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бусдыгаа чаддаггүй юм гэхэд Төрийнхөө босгыг яагаад ийм намхан болгов. Харийн хатгаасанд бүү хэл орчихоор нөхөд ямар олон байгааг та нар мэдэх үү. Улс орны аюулгүй байдал, тусгаар эрхийг хөндөх хэмжээний хүмүүс дүүрэн байгааг нуух хэрэггүй.
Өнөөдөр биш, өчигдөр бидний оршин буй төр, нийгмийн тогтолцоо цааш явах аргагүй болж байгаа нь олон зүйлээс харагдах боллоо. Олон улсын хэмжээнд төр, нийгмийн хөгжил асар хурдацтай явагдаж, тэр хэрээр эмхлэн цогцлоох ажлыг амжуулж байгаа цаг дор бид хэрүүлээ хийн суусаар байна. Үндсэн хуулиар зааж өгсөн эрхээр бол Наран нь байна уу, Мөнх нь байна уу, хэн ч бай УИХ-ын гишүүн болох эрх зүйн орчин нь нээлттэй улс орон.
Тухайлбал, УИХ тухай хуулийн 4.1-д Монгол Улсын Их Хурлын сонгууль нь /цаашид "сонгууль" гэх/ Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлж байгаа үндсэн арга мөн. Мөнхүү УИХ-ын тухай хуулийн 3.1.2-т "25 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг, тус хууийн 3.1.3-т "нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг, мөн хуулийн 3.1.7-д "сонгуулийн эрх бүхий иргэн" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг гэж тус тус заасан дагуу л явж ирсэн.
Манай улс үүний дагуу л сонгох сонгогдох эрхээ эдэлж ирсэн. Харин одоо Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Төрийн босгыг өндөрсгөхгүй бол цааш явах аргагүй болж байгааг хэдхэн жишээ харуулж байна.
Сэтгэгдэл ( 7 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Ene estoi evgyu tsaraitai emegtei , 1 l tiim daramtlaad bga yum shig evgyu tsaraitai,
MUNKHERDENIIN DUU geed bga HULGAICH, LUIVARCHIN, ZALILAGCHIIG ZAILUULAHGUI bol ULSIIN IH HURAL gedeg BUGD HULGAICH, LUIVARCHIGUUD UURLESEN MONGOLIIN ARD TUMNIIG TULUULUH ERHGUI HULGAICHUUD.
ikh khurlyg baakhan oyuny khomsdoluud duurgejee , ikh khurlyg kheruul shantaajny gazar geed olgochikhson ene met ork awgainuud baina shuu
SEKSEER VANXANDI80955877
Ээ энэ үнэн шүү. ажлаа мэддэг хүн ер нь ховор юм билээ дээ. УИХ-ын даргын захирамжаар баахан болсон болоогүй ажлын хэсэг байгуулагдсан юм байна лээ. Тэгээд гишүүд нь ажлаа сайн мэдэхгүй ээ, нөхцөл байдлаа ч ойлгохгүй. Ажлын хэсгийн хэлэлцүүлэг гээд хамаг ажил бараад цуглуулж уулзалт хийдэг. Тэгээд тэрэнд нь очсон хүмүүсийг учир үл ойлгогдох шалтгаанаар загнаад унадаг. бараг л загнуулах зорилгоор очсон мэт мэдрэмж төрж байдаг шүү. Өөрсдөд нь нэгдсэн хуралдаан байнгын хороодын хуралд дээр нь ярьж хэлэх боломж олдоггүй юм бол уу даа тэгээд хийгээ гаргаж байгаа юм байх л гэж боддог шүү\n