С.Батдөлийн эрэлд буюу Сувилалд ГАЛЧААР ажилласан нь үнэн

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-аас мэдээлэл хийж, "Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийг Төр хурахын амралт, сувиллын газарт байгаа гэх УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар хийлээ. 
 


ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор  "С.Батдөлийг шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял оноосон. Хорих 409 дүгээр ангид С.Батдөл хоригдож, одоо ял эдэлж байгаа. Аль ч хоригдлыг аж ахуйн хэсэгт хуваарилж болдог. Тэр дагуу С.Батдөл 2024 оны 9-р сард сард Төр хурахын сувилалд галчаар ажилласан. Одоо бол 409-р ангид ял эдэлж байгаа. С.Батдөл 2023 оны арваннэгдүгээр сард шүүхээр таслагдаж, манай хорих ангийн мэдэлд ирсэн. Төр хурахын амралтын аж ахуйн хэсэгт хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор дөрвөн хоригдол галчаар хуваарилагдаж, харуул хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэдэг. Тэр бол амралтын газар биш. Манай ахмад, өндөр настнуудыг сувилах, алба хаагчдаа амраах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж явдаг. Тэнд галчаар ажиллаж байсан нь хуулиар хориглосон зүйлгүй. Аль ч хоригдлыг гаргаж болно. Хуваарилалтын асуудал бол манай байгууллагын тэргүүн дэд даргын ахалсан Хорих ангид ял эдлүүлэх албаны зөвлөлөөр хэлэлцэж шийддэг зүйл. Мөн аж ахуйн хэсэгт гаргахдаа заавал Прокурорын зөвшөөрөл авч гаргадаг. С.Батдөл нэг сар 20 хоног Төр хурахын амралт сувилалд галчаар ажилласан. Үндсэндээ 50 хоногийн дараа буюу арваннэгдүгээр сард прокурорын тогтоолоор буцаагаад 2024 оны хорих анги руу татсан" мэдээлэл өглөө.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дээрх асуудалд болон бусад олны анхааралд байгаа сэдвүүд дээр дараах хариултыг өглөө. 
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.118.130) 2025 оны 04 сарын 07

DYYDLGR80955877

0  |  0
Зочин(202.70.34.98) 2025 оны 04 сарын 08

Ичиж үхээсэй энэ хариулт өгч бгааг нь хараач хүүхэд хуурч байгаа юм шиг Амралтанд байсан нь үнэн л юм бна шдээ

1  |  0
Амралтанд жаргажээ(213.55.242.81) 2025 оны 04 сарын 08

Шоронгийн ялтан наранд ажиллаж болохгүй. Ялтанг жирийн иргэдтэй хамт байлгадаггүй\nСумын конторын галч байсан ерөнхий сайдтай барьцсан үйлдэл болжээ

1  |  0
S(139.5.218.251) 2025 оны 04 сарын 04

ZYGAATSD SEKSYG80955877

0  |  0
Зочин(103.212.116.172) 2025 оны 04 сарын 08

Амралтанд байсан нь үнэн л юм байншдээ.

1  |  0
S(139.5.218.251) 2025 оны 04 сарын 03

SEXSDN80955877

0  |  0
Зочин(202.9.40.188) 2025 оны 04 сарын 03

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu