Гэр бүлээс гадуурх харилцаа “яс хугарсантай”-тай адил гэмтэл мэдрүүлдэг

Автор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 04

Гэр бүл салалт сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдэж, жилд дунджаар 4000 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэх статистик мэдээллийг албаны хүмүүс өгч байна.

Гэр бүл салалтад нөлөөлж байгаа шалтгаанд гэр бүлээс гадуурх харилцаа хамгийн ихээр нөлөөлсөн хэвээр байна. Монгол Улсын хувьд гэр бүлээс гадуурх харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин  байдаггүй нь араар тавилт буурахгүй байгаагийн нэг шалтгаан аж. Одоогоос 10 жилийн өмнө жилд дунджаар 3000 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг байжээ. Гэтэл 2024 онд 4400 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан ба тэдгээрийн 6-7 мянга нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэйгээр ийм шийдвэр гаргасан байдаг гэв. 


Бэлтгэсэн: С.Номинцэцэг, У.Чинбүрд

 

Сэтгэл зүйч Т.Батцэнгэл “Гэр бүлээс гадуурх харилцааны хохирогч болсон хүн сэтгэл зүйн хувьд “ясаа хугалсан”-тай ижил хэмжээний гэмтэл авдаг тухай сэтгэцийн эмчийн дүгнэлт байдаг тухай ярив.

Гэр бүлээс гадуурх харилцааны тухай хуулийн зохицуулалт улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, БНСУ-д гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг бол БНХАУ-д ийм харилцаа үүсгэсэн эхнэр, нөхрийг дундын өмч хуваалцах эрхгүй болгодог байна.

Харин Монгол Улсад мөрдөж буй Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурх харилцаанд шууд хариуцлага хүлээлгэх талаар тодорхой заалт байхгүй. Харин сүүлийн үед энэ чиглэлийн байгууллагуудаг болон хууль тогтоогчид асуудлыг хуулиар зохицуулах судалгаа хийж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд буруутай этгээдэд торгуулийн арга хэмжээ авах зэрэг зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуульд шинэчлэн оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
 

Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэн жилд 6000 хос салж, 10 мянган хүүхэд өнчирч байна

Гэр бүл судлаач Н.Амарсанаа “Гэрлэсэн хосуудын амьдарсан хугацааг харвал 10 жил болоод салж байгаа тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг. Мэргэжлийн сэтгэлзүйчид харилцаа нь хөрсөн хосуудад “Эрүүл мэнд, амь насанд нь халтай” гэж үзсэн нэг л тохиолдолд салах зөвлөмж өгдөг” гэх мэт анхаарал татахуйц мэдээллүүд өгснийг ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөс үзнэ үү.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(178.197.198.23) 2025 оны 04 сарын 04

сэтгэл судлаач гэж ер нь хэн юм вэ?? Гэр бүлийн хосуудыг салгахгүй байх,хүүхдүүдийг өнчрүүлэхгүй байж сайн зөвлөлгөө өгөх ёстой хүн байжөөрөө гэр бүл үймүүлээд яваа хүн байжил бна !!! Өөрөө ийм завхай зайдан байж яаж зөвлөлгөө өгдөг вээха ха нэр устай нь хэлжчадна шүү

0  |  0
Close menu