Ачилтын компанийн ажилтанд ТОРГОХ шийтгэл ногдуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

Зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааны үеэр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх тохиолдол үргэлж маргаан дагуулдаг. 

Гуравдугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэсэн. 

Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн Т-гийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн, танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс тухайн иргэний үйлдэлд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu