ОЛОН ӨНГӨ I Хүний араншин хийгээд түүнийг засахын утга

2025 оны 04 сарын 09

Хүний араншин нь зан авир, сэтгэлийн хөдөлгөөн, харилцаа, сэтгэлийн боловсрол зэрэгтэй нягт сүлжилдсэн цогц чанар юм. Үүсэл өгөгдөл нь төрөлх чанартай боловч амьдралын халуун хүйтэн, хатуу зөөлөн дунд үүсмэл хэв шинж агуулдгийг үгүйсгэх аргагүй. Хорвоогийн сайн муу, сайхан муухай бүхэн хоорондоо холбоо хамааралтай, харилцан үйлчлэлтэй байдаг болохоор түүнийг буруутгах аргагүй. Харин төрөлх араншингаа буруу зүгт залсан хүн, төрөл  арилжсан мэт авир гаргаж алдаа хийх нь “Амьдаараа үхэх”-ийн угтал мэт санагдах үе бий.

Өнөө цагт ингэж амьдаараа “үхэгсэд” олширч байгаа нь нэн харамсалтай. Энэ нь нүүдэлчдийн соёл иргэншилд төдийгүй улс орны аюулгүй байдалд гамшиг авирч мэднэ. Монгол хүний саруул ухаан, төв үзэл, тогтвортой чанар зэрэг нь улс орноо нэр төртэй авч явах үнэт зүйлс буюу. Энэ нь төв үзлийг баримтлан ухаан зааж, тогтвортой эрчимтэй ажиллах гэсэн ерөнхий эрэмбэтэй.

Хувь хүн, айл өрх  төдийгүй төр засаг ч энэ эрэмбийг баримталж үйл хэргээ явуулж байх нь өнөө болоод хожимдоо өлзийтэй гэж би боддог. Гэтэл нийгмийн хүрээнд өнгө харан бөхөлзөж, мөнгө даган өндөлзөн араншингаа хувиргаж, мөс жудгаа алдах явдал газар авлаа. Энэ нийгмийн сэтгэл зүй бохирдож байгаагийн илрэл юм. Ингэснээр атаа хорсол, занал зүхэл, хардлаг сэрдлэг, гүтгэлэг хүчирхийлэл, ёс зүйгүй байдал цаг мөч бүхэнд гарч, цахим сүлжээгээр чөлөө завгүй цацагдаж байна. Муу санаа, муухай  үйдэл бүхэн хар буюу сөрөг эрчим татаж сүлд унагааж, сүнсийг түймэрдэж байдаг. Энэ нь зөвхөн шашны номнол биш, шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хүнээс байнга долгион цацарч сайн, муу мэдээллийг тээж тэнгэрийн сэрэхүй буюу холограф орон зайд хүргэдэг бөгөөд  буцаад тэндээс эерэг юм уу сөрөг эрчим зөөж ирдэг гэж болно.

Сайн мэдээлэл хүргэсэн бол эерэг, саарыг хүргэсэн бол сөрөг эрчим тээж ирдэг хэрэг. Энэ магадлалыг монголчууд эрт мэдэрсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu