Р.Булгамаа: Хил дээрээс буцсан иргэдийн хохирол барагдуулах тухай хэн ч ярихгүй байна

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

Бид өмнө нь 2025.04.04-ний өдрийн “Өглөөний сонин”-ы №060, 061 (4301.4302) дугаарmаа Монгол Улсын иргэн Т.Алтансувдтай манай улсын иргэд БНСУ-ын хил гааль дээрээс хэрхэн зорчих эрхээ хууль бусаар хязгаарлуулан нутаг буцаж байгаа бодит байдлын талаар элдэв чимэг хачиргүй ярилцсанаа уншигч танаа хүргэсэн билээ. Харин одоо хууль, эрх зүйн орчны талаар энэ байж болох зүйл юм уу, үгүй юу гэдгийг хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа. Тэрбээр үүсээд байгаа асуудлын араас хөөцөлдөн, бодит нөхцөл байдал дээр сүүлийн таван сарын турш стратегийн өмгөөлөл хийн ажиллаж байгаа юм байна.


-Манай улсын иргэд сүүлийн үед БНСУ-ын хилийн шалган дээрээс хууль бусаар зорчих эрхээ хязгаарлуулан буцаагдаж байгаа талаараа илт бухимдалтай байна? 

-2024 оны арваннэгдүгээр сараас эхлээд БНСУ-д зорчихоор виз мэдүүлсэн иргэдэд виз олгох үйл ажиллагаа, дээрээс нь виз авсан хэр нь тус улсад зорчихтой холбогдуулан Монгол Улсын иргэдийн хууль ёсны, хуулиар хамгаалагдсан, зөвхөн Монгол Улсын төдийгүй олон улсын хууль тогтоомжоор хамгаалагдсан эрхэд халдаж байгаа нөхцөл байдлуудын талаар олон иргэн санал гомдол гаргасан. Ингээд бид 2024 оны арванхоёрдугаар сараас эхлээд холбогдох хуулийн байгууллагуудад хандсан. Хамгийн түрүүнд бид БНСУ-ын Элчин сайдын яаманд хандсан. Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд бид эхний 11 хүний гомдлыг нэгтгээд хандсан юм. Элчин сайдын яам бол иргэдийн гомдлыг хүлээж авдаггүй юм билээ. Авахгүй ээ, та бүхэн өөрийн улсынхаа Гадаад харилцааны яамаар дамжуулж ханд гэдэг шаардлага тавьж, ийм байдлаар хандсан учраас бид Монгол Улсынхаа шуудангаар илгээсэн. Тэгтэл, уучлаарай үүнийг чинь авахгүй гээд тамга дараад эзэнд нь шуудангаар буцаачихдаг юм билээ. Хариулт нь болохоор Монгол Улсынхаа Гадаад харилцааны яамаар дамжуул гэсэн. Ингээд бид 2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Би хуульч хүний хувиар надад хандсан нөгөө л эхний 11 хүний гомдлыг нэгтгээд хууль зүйн стратегийн үйлчилгээ үзүүлээд яваад байгаа юм. Монгол Улсын иргэн Өргөдөл гомдол гаргах тухай хуулийнхаа хүрээнд үе шаттайгаар бичгээр болон биечлэн хандана гэсэн байдаг, бид үүний дагуу ном журмаараа л хандлаа.

-Хариу нь юу гэж, ямар утгатай зүйл ирсэн бэ?

-Хүний эрхийн үндэсний комисст хандсан бичгийн мөрөөр 2025 оны нэгдүгээр сарын 14-нд Гомдол шийдэх тухай гэдэг бичгийг Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн. Тэр бичигт юу гэж заасан бэ гэвэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танаа гээд өөрөөр хэлбэл, иргэдээс ирүүлсэн энэ санал хүсэлтийн мөрөөр нөхцөл байдлыг нягтлан шалгаад, хэд хэдэн асуудал Монгол Улсын иргэдийн эрхийг зөрчиж байна, тийм учраас энэ чөлөөтэй зорчих эрхтэй холбоотой үүсэж байгаа нөхцөл байдал дээр үндэслэж, зохих арга хэмжээ авахыг хүсэж байгаагаа зөвлөмж байдлаар илгээсэн. Энд нь юу гэж байгаа вэ гэвэл нэгдүгээрт, тус улсад виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдийн гадаад паспорт буюу гадагшаа зорчих эрх зүйн гол баримт бичгийг эх хувиар хурааж авдаг. Эх хувиар хурааж авна гэдэг бол тэр хүн паспортаа ашиглаад өөр улсад зорчих эрхгүй болчихож байгаа юм. Гэтэл паспортыг тэр улсын Элчин сайдын яам буюу Виз мэдүүлгийн газарт хураалгаснаараа ямар нэгэн тамга дарагдаж, тэмдэглэгээ хийгдэж байна уу гэтэл үгүй. Нэг ширхэг ч тэмдэглэгээ хийгддэггүй, нэг ч цэг тавигддаггүй. Зөвхөн иргэдийн паспортыг аваад хайрцаглаж цонхны тавцан дээр тавьж байгаад юм уу ширээний доогуур хийж байгаад буцаагаад өгдөг. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь заалт, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 12 дугаар зүйлээр баталгаажуулсан иргэн хүн чөлөөтэй зорчих эрхэд нөлөөлж байгаа, өөрөөр хэлбэл, хясан боогдуулж, хязгаарлаж байгаа, хөдөлгөөнийг нь автоматаар хорьж байгаа баримт юм гэж бид үзсэн. Үүнийг ч мөн Хүний эрхийн үндэсний комиссоос “Иргэдийн эрх зөрчигдөх үндэслэл болж байгаа юм байна.

Үүнийг анхаараач” гэдэг байдлаар анхаарч ажиллах зөвлөмж бүхий бичиг өгсөн. Нөгөөтэйгүүр, гадаад паспортаа хураалгаж байгаа энэ нөхцөл байдлыг Монгол Улс шийдэх олон гаргалгаа байна. Жишээлбэл, “Цахим Монгол” гээд E-Mongolia-аар бид лавлагаа мэдээллээ өгчихөж байгаа. Үүнийг хүчинтэйд тооцох боломжтой. За бүр больё, Монгол Улсад Нотариатын байгууллага гээд үйл ажиллагааг нь хууль тогтоомжоор баталгаажуулсан, Монголын төрийн эрх зүйн баримт бичгийг баталгаажуулах эрх бүхий субъект нь нотариат буюу нотариатчид байна аа гээд, тэрхүү нотариатын хуулбарыг ч гэсэн хүчинтэйд тооцох бүрэн боломжтой. За яг энэ асуудлын хүрээнд Нотариатын байгууллагад бид бас хандсан. Нотариатын байгууллага тус улсын Элчин сайдын яаманд хэд хэдэн удаа идэвхтэй хамтран ажиллах хүсэлтийг явуулсан ч огт хариу ирээгүй гэсэн. Гэх мэтчилэнгээр иргэдийн паспортыг эх хувиар нь хурааж авахгүйгээр асуудлыг шийдэх гаргалгаа байгаа юм.

-Асуудал яг энэ цэг дээрээс л анхнаасаа хууль зөрчөөд эхэлчихэж байгаа юм биш үү дээ. Үүнээс гадна ямар асуудал үүсэж байна вэ?

-Паспортаас гадна дээрээс нь бусад улсад виз мэдүүлэгдэхээс эрс тэс ялгаатай, дарамт шахалт бүхий визийн шаардлага тавьдаг. Наад захын жишээ нь, иргэдийг олон сая төгрөгийн санхүүгийн баталгаатай байхыг шаарддаг. Иргэд 20-50 сая төгрөг, бүр тэгж яривал бизнесийн чиглэлээр виз мэдүүлж байгаа хүмүүс бол үл хөдлөх хөрөнгүүдээ хүртэл өчнөөн олон зуун сая төгрөгийн барьцаа бидэнд байна гэдгээ илэрхийлж, мөнгөн хэлбэрээр хүрэлцэхгүй байгаа хүмүүсийн тухайд визийн баталгаа гаргадаг хүмүүст мөнгө төлөөд баталгаа гаргуулдаг гэх мэтчилэн байдлаар ханддаг. Захын иргэнд тэр олон зуун сая төгрөг дансанд нь байна уу. Байхгүй шүү дээ. Ингээд холбогдох баримт материалуудаа бүрдүүлээд Монгол Улсын иргэд өгчихдөг.

Виз мэдүүлгийн 10 гаруй газрууд өнөөдөр нэг ч И-баримт өгдөггүй. Хүнээс мөнгө хурааж авч байгаа этгээд санхүүгийн анхан шатны баримт өгөх ёстой шүү дээ. И-баримт өгөхгүй байна гэдэг бол тэд Монгол Улсад татвар төлж байгаа юм уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Гэтэл иргэд 57 мянган төгрөгөөс эхлээд мульти виз хүсэж байгаа тохиолдолд 200 орчим мянган төгрөгийг өгч байна шүү дээ. Ингээд өглөө, иргэдэд хариултыг өгөхдөө нэг хэсэгт нь виз зөвшөөрөгдөж гарч байна. Нөгөө хэсэгт нь татгалзаж байна. Нэг хэсэгт нь “Таны виз мэдүүлсэн зорилго тодорхойгүй байна” гэдэг ганц л ойлгомжгүй хариулт өгдөг. Үгүй ээ, яагаад зорилго нь тодорхойгүй байгаа юм бэ. Би тус улсад суралцах гэж байна. Эсвэл би эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд байна. Эмнэлэг рүүгээ, тэр сургууль руугаа мөнгө төгрөгөө шилжүүлчихсэн. Эсвэл би аялах гэж байгаа юм. Аяллын хөтөлбөр маань энэ байна. Аяллын ийм компаниар явж байна. Тэр зочид буудалд мөнгөө шилжүүлчихсэн. Энэ хүн хөтөч хийнэ гээд бүх зүйлийг мэдүүлээд өгөөд байхад л “Зорилго тодорхойгүй” гэчихээд байдаг. Эсвэл миний бичиг баримт дутуу байна уу. Банкны баталгаа, мөнгө төгрөг нь дутаад байна уу. Одоо би яах ёстой вэ гээд хэн нэгэнд өөртөө учраад байгаа нөхцөл байдлын талаар хүсэлт гаргах гэхээр хэн ч хүлээж авдаггүй. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдэх эрхийг хязгаарлаж байгаа нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл, юун дээр алдсаныгаа, юуг өөрчилж шинэчлэх, нөхөж өгөх ёстойгоо мэдэх эрхгүйгээр “Өө, бид тайлбарлах албагүй. Энэ манай улсын дотоод дүрэм журам. Бид дотоод дүрэм журмаа танайд тайлбарлаад байх шаардлагагүй” гэдэг байдлаар ханддаг. Ингээд иргэд хаана хандахаа мэддэггүй.

Дөрөв дэх дараагийн нэг иргэдийг хясан боогдуулж байгаа буюу иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж байгаа зүйл нь юу гэвэл виз татгалзсан, эсвэл виз өгөөгүй иргэдийн тухайд бол алдаагаа засаад ч юм уу эсвэл бичиг баримтаа илүү сайжруулаад ч юм уу хандах боломж нь зургаан сараар хязгаарлагддаг. АНУ-ын Элчин сайдын яам бол “Та материалаа илүү боловсронгуй болгоод дутуу зүйлсээ бүрдүүлээд маргааш ч гэсэн манай Элчин сайдын яаманд хандах боломжтой” гэдэг байдлаар ханддаг. Энэ чинь хүмүүнлэг харилцаа байхгүй юу. Хүн гэдэг субъектыг, тус улсын иргэнийг хүндэтгэж байгаа л харилцаа шүү дээ. Гэтэл Солонгос улс бол Монгол Улсад зургаан сарын дараа л та манайд виз дахин мэдүүлэх эрхтэй, түүний наана манай улс руу өнгөлзөхгүй, бичиг цаас өгөх эрх байхгүй шүү гэж байгаа нь ямар учиртай юм бэ.
 


-Монгол Улсын иргэд ийм олон дарамт шахалт, бэрхшээлтэй харилцааг даван туулж байгаад арай гэж явахаар болдог юм байна. Гэтэл Солонгосын хилээр нэвтэрч чадахгүй буцаагдаж байгаагийн учир юу вэ. Хоёр улс хоорондоо дипломат харилцаатай биз дээ?

-Нэг хэсэг нь виз аваад тус улсыг зорино. Гэтэл эндээс тав дахь асуудал үүсэж байгаа юм. Хил дээрээс мянга мянгаараа буцаагдаж байна. Буцаагдаж байгаа шалтгаан нь түүн дээр үүсэж байгаа үр дагавар, түүнтэй холбоотой асуудлыг өнөөдөр хэн ч хөндөхгүй байна. Хэн ч хохирол төлбөр барагдуулах тухай ярихгүй байна. Иргэд хохирсоор байна. Хаана хандахаа мэдэхгүй байна. Ингээд ганц, ганцаараа дуугарсаар байгаад, ийм л юм шиг, ерөөсөө тус улсын виз авч хилээр нэвтэрнэ гэдэг бол зүгээр л сугалаанд хожиж байгаатай адилхан, эсвэл бинго тоглоомд азтан болж байгаатай агаар нэг. Ашгүй, чи нэвтэрчихсэн үү. Баяр хүргэе. Ээ, чи буцаад ирсэн үү. Чи азгүй, золгүй амьтан юм аа гээд л ийм байдлаар хандаж байгаа нь өөрөө хоёр улсын хооронд байгуулсан дипломат харилцаа өнөөдөр ямар түвшинд байгааг харуулж байгаа юм.

-Нийтдээ манай улсын хэдэн иргэн буцаагдаж ирээд байна вэ. Ингэхэд манай улс ч гэсэн Солонгос улсын иргэдийг бас буцаадаг юм болов уу? 

-Өнгөрсөн 2024 оны байдлаар 1790 иргэн буцаж ирсэн байна. Гэтэл яг ийм тооны иргэдийг манай улс тус улсад буцаасан уу гэвэл үгүй юм. Хоёр улсын иргэдийн зорчих харилцаатай холбоотой тэнгэр, газар шиг ялгаатай бодлого хэрэгжиж байна. Үүний тод жишээг хэлье. 2022 оны дөрөвдүгээр сараас эхлээд Солонгос улсаас Монгол Улсад зорчиж байгаа буюу аяллын чиглэлээр зорчиж байгаа иргэдийг визийн шаардлагаас бүрэн чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын 1.3-т заасныг үндэслэн “Монгол Улсын Засгийн газраас 2022 онд аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд” гээд Солонгос улсаас Монгол Улсад аялж байгаа иргэдийг визийн хураамжаас чөлөөлсөн. Энэ хугацаа нь 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байсан. Гэтэл саяхан Монгол Улсын Засгийн газрын 235-р тогтоолоор Монгол Улсад 90 хүртэлх хоногийн хугацаагаар жуулчлах Солонгос улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг нэг жилийн хугацаатайгаар сунгалаа. Би үүн дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Монгол Улсад зорчин ирэх олон зуун солонгос хүнийг визийн шаардлага, хураамжаас чөлөөлснөөс Монгол Улсад орж байх ёстой байсан хэдэн зуун, хэдэн сая ам.долларын асуудлыг өнөөдөр хүчингүй болголоо. Тэр улсын иргэдэд болон тэр улсад ийм таатай, үүдээ нээсэн  харилцааг ямар нэгэн шаардлага тавихгүйгээр дэлгэж өглөө. Үүний ард, хураамжийн Монгол Улсад орж байх ёстой хэдэн сая ам.доллар байхгүй боллоо. Хоёрдугаарт, тэд эдийн засагт ямар дэвшлийг авчирч байгаа юм бэ. Тооцоо судалгаа, баримттайгаар асуудалд хандахгүй байна.

-Монгол Улсад орж ирж байгаа солонгосуудыг визийн хураамж, шаардлагаас чөлөөлж, хөнгөлөх асуудлыг хэн оруулж ирсэн юм бол. Тэд Монгол Улсынхаа иргэдийн эрх ашгийг ягаад эн тэнцүү биш юм аа гэхэд ядаж нааштай байхаар яагаад шийдүүлээгүй юм бол?

-Саяхан, нэг жилийн хугацаатайгаар визийн шаардлагаас чөлөөлөх энэ асуудлыг Соёлын яамнаас Засгийн газрын хуралдаанд нэлээд лобби хийн оруулж ирсэн байна билээ. Тэгээд эрүүлээд хэрэв бид тус улсын иргэдэд таатай зорчих боломжийг олгож байгаа юм бол Монгол Улсын иргэдэд өнөөдөр яг ямар боломжийг олгох вэ гэдгийг дипломат түвшинд ярих ёстой. Гадаад харилцааны яам болон Хууль зүйн яам тус улсын Хууль зүйн яам болон Гадаад харилцааны яамтай хамтарч зөвшилцөлд хүрсний үр дүнд тус улсын виз олгож байгаа иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх үү, үгүй юу гэдгийг маш тодорхой протокол хөтөлж байж, тодорхой үр дүнд хүрч байж өнөөдрийн энэ шийдвэрийг гаргах ёстой байсан, Засгийн газар. Тэгээгүй учраас өнөөдөр Монгол Улсын иргэдийн эрхийн хамгааллын асуудал дээр ямар ч ахиц дэвшилтэй зүйл болоогүй гэдэг нь өнөөдөр хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн мэдээллээс тодорхой харагдаж байгаа юм. Буцаагдахдаа зүгээр нэг буцаахгүй байна. Хамгийн гол асуудал нь Монгол Улсын иргэн тус улсад зорчиж болно гээд маш олон шалгуураар материалуудыг нь аваад, шалгаж нягтлаад, эд хөрөнгө, бүх зүйлийнх нь мэдээллийг аваад, банкны баталгаа хүртэл гаргуулаад виз олгосон атлаа, энэ чинь маш урт хугацаанд хүлээж байж виз авч байгаа шүү дээ, гэтэл хил дээрээс ямар нэгэн тодорхой бус шалтгаанаар бид хилийн шалганыхаа хүрээнд буцааж байна гэдэг нь бодит байдалтай төдийлэн нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэнд буцааж байгаа шалтгаануудыг буюу иргэдийн санал гомдол, хүсэлтүүдийг аваад үзэхэд үнэхээр хүний эрхэд халдсан, хувийн өмчид халдсан, дур зоргоороо авирласан, ёс суртахуунгүй аашилсан, Монгол Улсын иргэдийг өөрийнхөө тааллаар гутаан доромжилсон, бүгдээрээ тэнд очоод визийн зөрчил гаргаад, зугатаах гэж байгаа юм шиг, бүгдээрээ хар ажилтан болох мэтээр, бүгдээрээ гэмт хэрэгтэн болох мэтээр хандаж байгаа нь маш олон иргэний санал гомдлоос баримт нотолгоотойгоо энэ чиглэлээр ажиллаж байгаа хуульчид бидэнд ирж байна.

-Өнгөрсөн оны байдлаар 1790 Монгол Улсын иргэн Солонгосын хил дээрээс буцаагдсан гэж та сая дурдлаа. Өнөөдөр нөхцөл байдал ямар болоод байна вэ?

-Энэ он гарсаар онгоц болгоноос 2-20 орчим хүнийг буцааж байна. Бид 20-иулаа явсан, бүгдээрээ буцаагдлаа гээд хандаж ч байна. Тэгээд 5-6, 7-8-уулаа ч буцаагдсан тохиолдол байна. Тэндээс буцаагдаж байгаа иргэдийг эрүүл ахуйн болон хүн тэнд байхын аргагүй нөхцөл байдалтай байранд байлгаж байна. Наад захын үйлчилгээ авах боломж байхгүй, хоол хүнсний дутагдалтай, нөмрөөд дугхийх дулаан хувцас, хучлагын хувьд ч гэсэн учир дутагдалтай, гар утасны сүлжээг унагаад, хэн нэгэнтэй холбоо барих нөхцөл байдал байхгүй, эсвэл бүх утсыг нь хураагаад авчихдаг, түр хугацаагаар хоригдож байгаагаас ч доор хүнд нөхцөл байдалтай, сэтгэл зүйн асар дарамттай, дээрээс нь хоёр улсын хооронд явж ирсэн зорчих тасалбарынхаа мөнгө төгрөгөөр иргэд хохироод ирж байна. Одоо хаана, хэнд хандах, яах ёстойгоо ч мэдэхгүй, маш их сэтгэл зүйн дарамт, гэмтлийг аваад ирж байгаа юм.

2024 оны байдлаар манай Гадаадын иргэн харьяатын газар бол “Солонгосууд Монгол Улсын иргэдийг буцаагаад байхаар нь бид мөн төдий дайны арга хэмжээ авсан” гэж мэдээлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр 2024 оны байдлаар 486 солонгос иргэнийг л буцаасан байна билээ. Гэтэл монголчууд бид нэг зүйлийг маш сайн мэдэж байгаа. Солонгос иргэд аяллын зөвшөөрөлтэй визээр Монгол Улсад орж ирчихээд гоо сайхны хагалгаа хийгээд л зогсож байгаа. Тэр хүмүүст тавьж байгаа хараа хяналт өнөөдөр ямар түвшинд байгаа юм бэ. Солонгосууд өөрийнхөө улсын агаарын тээврээр ирээд, солонгосынхоо хөрөнгө оруулалттай зочид буудалд буугаад, солонгос ресторанд хооллоод л буцдаг. Монгол Улсын эдийн засагт ямар ахиц дэвшил гарахуйц боломжийг бидэнд авчирсан юм бэ. Монголчууд бид улсаараа Солонгост ямар өртэй юм бэ. Яагаад Монгол Улсын иргэнийг үл хүндэтгэн хандаж, элдвээр хясан боогдуулж, дарамталж, ийм байдлаар хандаж байгаа юм бэ.

-Манай улс БНСУ-тай дипломат харилцаатай. Гэтэл энэ найрсаг байдал энгийн иргэдэд хэр хүртээмжтэй байна вэ?

-Манай улс тус улстай 1990 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Түүнээс хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрч байна гэж улстөрчид, УИХ-ын гишүүд олон нийтэд тайлбарладаг. Өндөр түвшний айлчлалаар ийм яриа хэлэлцээ өрнөж, энэ харилцаа улам бүр тогтворжиж байна гэх боловч эрх бүхий субъектуудын хүрээнд л энэ хэлэлцээр, найрсаг хамтын ажиллагаа нь харагдаад иргэд бидний хувьд хясан боогдуулсан, дарамталж сүрдүүлсэн ийм байдлаар байгаа учраас Монгол Улсын иргэд нийтээрээ, энэ улсад зорчихоор хүсэлт гаргасан болон тус улсад зорчсон иргэд бол тэр хил гаальтай холбоотой, визтэй холбоотой асуудал дээр үнэхээр гомдолтой байна. Үүнд сэтгэл өндөр, сэтгэл хангалуун байгаа иргэдийн тоо цөөн байна. Тийм учраас энэ асуудал дээр ахиц дэвшил гаргах шаардлагатай. Дипломат харилцаа гэдэг бол хоёр улсын тухайд найрсаг, хамтын ажиллагаанд эн тэнцүү түвшинд хэрэгжиж байх ёстой. Бид Солонгос улсын иргэдэд ая таатай зорчих эрхийг олгож байгаа юм бол Монгол Улсын иргэд төдий дайны биш юм аа гэхэд ядаж хил гааль дээрээс элдэв янзаар доромжлуулж, дарамтлуулдаг, хөөлгөж буцаалгадаг энэ нөхцөл байдал дээр албаны хүмүүс анхаарах ёстой. Албан паспортыг хүртэл урт хугацаагаар ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй байж хурааж авдаг нөхцөл байдал дээр энэ эрх бүхий субъектууд онцгой анхаарал хандуулаач.

-Ингэхэд аль нэг улсын Элчин сайдын яам Монгол Улсын иргэний зорчих эрхийг албадан хязгаарлах эрхтэй юм уу, үгүй биз дээ. Бид яагаад иймэрхүү хандлага, ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн юм шиг чимээгүй суугаад байгаа юм бэ?

-Монгол Улсын Шүүхийн шийдвэр л хэн нэгний зорчих эрхийг хязгаарладаг. Гэтэл аль нэг улсын Элчин сайдын яам манай иргэдийн гадаад паспортыг 30 хоногийн хугацаатай хурааж аваад байх юм бол энэ улсын иргэн дэлхийн хөгжилтэй эн тэнцүү сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, ямар нэгэн хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаатай холбоотойгоор бусад улсад зорчих асуудал маань аль нэг гадаад улсын дотоод дүрэм журмын хүрээнд хязгаарлагддаг байх юм уу. Бид чинь бие даасан, тусгаар тогтносон улс. Улсын бодлого гэж байх ёстой. Үүнийг хэрэгжүүлж байгаа Засгийн газар төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн зорчих эрхэд хязгаарлалт үүссэн асуудлыг анхааралдаа авч шийдэж өгөөч. Яг ажил хариуцсан хүмүүс болохоор “Өмнө нь 90 хоног байсан. Харин ч гурав дахин бууруулсан. Одоо 30 хоног болгосон. Юу гэж санал гомдол гаргаад яваад байдаг юм бэ” гэдэг байдлаар хандаж, хүлээж авч байна. Хуульч хүний хувьд хэлэхэд, уучлаарай, иргэдийн паспортад ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй байгаа тохиолдолд ийм урт хугацаагаар хурааж аван иргэдийн зорчих эрхэд халдаж, хясан боогдуулж болохгүй гэдгийг хэлнэ. Нийт иргэдийнхээ эрх ашгийн өмнөөс дуу хоолой болон асуудлыг холбогдох байгууллагуудад тавиад байгаа. Шийдэл бол ерөөсөө хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэх юм байна.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(59.153.113.163) 2025 оны 04 сарын 30

Монгол хүнийг эх оронд нь үнэлэх хэрэгтэй.Цалин нөхцлийг нь сайжруулах хэрэгтэй байна.

2  |  0
Эрдэнэ(103.57.94.22) 2025 оны 04 сарын 14

Яг үнэн

0  |  0
Зочин(202.126.90.212) 2025 оны 04 сарын 14

Улсаа хөгжүүлэхээ таг мартчихсан хулгай хийхээс өөр чаддаг юмгүй эрх баригчидийн буруу.

1  |  0
Зочин(202.126.90.212) 2025 оны 04 сарын 14

Улсаа хөгжүүлэхээ таг мартчихсан хулгай хийхээс өөр чаддаг юмгүй эрх баригчидийн буруу.

1  |  0
Уншигч(202.9.46.50) 2025 оны 04 сарын 14

монголчууд солонгосд харлаад хууль ёсоор очих гэсэн хүмүүсээ хохироогоод байна.

0  |  1
Nyamaa(66.181.176.158) 2025 оны 04 сарын 30

Novshiin vmnuudig mongolruu adilxan oruulj irexgui bx xeregtei davartsan solongoschuud

2  |  0
Ваясаа(122.201.31.122) 2025 оны 04 сарын 13

Виз мэдүүлээд хохирсон иргэд олон.Хаана хандахаа мэдэхгүй хүмүүс их байгаатай бидний төлөө хийж байгаа визийн хохирлыг сайн шийдэж өгөөрэй.

0  |  0
Дорлиг (103.212.116.164) 2025 оны 04 сарын 14

Иргэдээ боддоггүй, иргэдийнхээ төлөө ажилладаггүй, зөвхөн өөрсдийнхөө төлөө ажилладаг төр засаг оршин тогтнож байна... Гадаад харилцаа эрхэлсэн сайд энэ авгай Еөк-ийг дагаж гадаадаар хэсэхээсөөр ажил хийдэггүй юм биш үү? Солонгосчуудыг адилхан буцаах улс төрийн зориг алга уу? Яасан хулчгар, санаа амарлингуй эрх баригчид вэ...\n

2  |  0
Уншигч(202.9.46.185) 2025 оны 04 сарын 13

Гадаад харилцааны яам ажлаа хийсэн шиг хийж чадахгүй байгаатай бас их холбоотой.

1  |  0
Уншигч(202.9.46.185) 2025 оны 04 сарын 13

Гадаад харилцааны яам ажлаа хийсэн шиг хийж чадахгүй байгаатай бас их холбоотой.

1  |  0
Уншигч(202.9.46.185) 2025 оны 04 сарын 17

Гадаад харилцааны яам ажлаа хийсэн шиг хийж чадахгүй байгаатай бас их холбоотой.

2  |  0
Зочин(66.181.161.61) 2025 оны 04 сарын 30

Солонгосчуудыг өөрсдийг нь хил дээрээс яг 1780 хүнийг нь шууд буцаах хэрэгтэй. Тусгаар тогтносон улс байж Монголчууд ийм арчаагүй байж болохгүй. Хариуг нь дипломат аргаар яг өөрөө яасан тэрэн шиг нь буцаах ёстой. Биднийг доромжилж байна ш дээ. Монголчууд нээрээ араачдээ.

5  |  0
Зочин(66.181.161.61) 2025 оны 04 сарын 12

Солонгосчуудыг өөрсдийг нь хил дээрээс яг 1780 хүнийг нь шууд буцаах хэрэгтэй. Тусгаар тогтносон улс байж Монголчууд ийм арчаагүй байж болохгүй. Хариуг нь дипломат аргаар яг өөрөө яасан тэрэн шиг нь буцаах ёстой. Биднийг доромжилж байна ш дээ. Монголчууд нээрээ араачдээ.

1  |  0
Зочин(66.181.161.61) 2025 оны 04 сарын 13

Солонгосчуудыг өөрсдийг нь хил дээрээс яг 1780 хүнийг нь шууд буцаах хэрэгтэй. Тусгаар тогтносон улс байж Монголчууд ийм арчаагүй байж болохгүй. Хариуг нь дипломат аргаар яг өөрөө яасан тэрэн шиг нь буцаах ёстой. Биднийг доромжилж байна ш дээ. Монголчууд нээрээ араачдээ.

2  |  0
DR. ADITYA(197.211.63.144) 2025 оны 04 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.144) 2025 оны 04 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Мөнх (66.181.188.185) 2025 оны 04 сарын 12

Муусайн кимчинүүдийг дээ

1  |  0
Minjee(66.181.186.55) 2025 оны 04 сарын 12

Solongos ruu yavahaa l bolichihooch.mgldoo saihan amidrii gj bodohiin orond belen ih tsalintai gazar haigaad guilgachin tsarailaad l ochij ajillaad harlaad l.vietnam kamboj naraas ch doord uzegdejbga shuu mglchuud\n

1  |  0
Зочин(202.126.91.219) 2025 оны 04 сарын 13

Хилээс буцаагдсан иргэд нийлээд Шүүхэд хандах хэрэгтэй ш дээ. ХАРИУЦАГЧААР НЬ ГХЯ-ны КОНСУЛЫН ГАЗРЫГ ТАТАХ ХЭРЭГТЭЙ.

2  |  0
Зочин(202.126.91.219) 2025 оны 04 сарын 12

Хилээс буцаагдсан иргэд нийлээд Шүүхэд хандах хэрэгтэй ш дээ. ХАРИУЦАГЧААР НЬ ГХЯ-ны КОНСУЛЫН ГАЗРЫГ ТАТАХ ХЭРЭГТЭЙ.

2  |  0
Зочин(66.181.178.160) 2025 оны 04 сарын 12

Солонгосын хилийн дотоод журмыг Монгол заах юм уу .Харин монгол өөрсдийнхөө журмыг боловсронгуй болгох ёстой.

1  |  0
DR. ADITY (197.211.63.144) 2025 оны 04 сарын 11

Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@ GMAIL.COM\nэсвэл 91 9873591114, 15733337443 утсаар холбогдоно уу

0  |  0
Зочин (202.126.89.95) 2025 оны 04 сарын 30

Гадагшаа доншихоос өөр юм мэддэггүй Гадаад хэргийн сайд авгай энэ асуудлыг шийдэх хэрэгтэй шдэ.

3  |  0
Боолууд бсн ө(203.91.115.43) 2025 оны 04 сарын 12

Гадаад хэрэг\nИргэний харьяат шүүх\nТөр засаг муу нэр хүндгүЙ нх

1  |  0
X(103.57.95.147) 2025 оны 04 сарын 12

Hench toodoguin baina lee shuu

1  |  1
X(103.57.95.147) 2025 оны 04 сарын 11

Hench toodoguin baina lee shuu

0  |  0
Зочин(203.91.115.51) 2025 оны 04 сарын 12

Иргэдээ хаясан төр засаг

1  |  0
Гэрэл (66.181.161.5) 2025 оны 04 сарын 12

Ерөөсөө төр гэж байхгүй өөрийхөө эрх ашигийнхаа төлөө\nАжилладаг бүлэглэл гэж бтй

3  |  0
Зочин(202.55.188.85) 2025 оны 04 сарын 30

Маш зөв сэдэв энэ асуудлыг өндөр түвшинд анхаарах хэрэгтэй Солонгосыг татвар хураамж аас чөлөөлөөд бас визгүй зорчдог болгоод монголчуудын виз удаж гардаг арай гэж хагас нь гарахаар хил дээрээс буцаадаг энэ бол байж болохгүй зүйл .өдөрт хэдэн хү буцаж ирж байна манайх яг адил тоогоор буцаах хэрэгтэй шүү

6  |  0
Irgen (202.55.188.100) 2025 оны 04 сарын 12

Mglchudiig engej bgn turiin hiih estoi ajil bmar yuma irgedde gadiin humuust doromjilulj suuj bga turiin heden er em dargantsarud yum bodohgui haraad suuk bdg alban tushaaliin doldoi nariin hiij bga ajil shde tamine turtoi ulsiin hugjil ymar bn ajol hiideg shudarga oron engej hugjij bdg mnaih shig huulitai bas darga nartai uls hugjil neg iim bgn tamine

1  |  0
Irgen (202.55.188.100) 2025 оны 04 сарын 12

Mglchudiig engej bgn turiin hiih estoi ajil bmar yuma irgedde gadiin humuust doromjilulj suuj bga turiin heden er em dargantsarud yum bodohgui haraad suuk bdg alban tushaaliin doldoi nariin hiij bga ajil shde tamine turtoi ulsiin hugjil ymar bn ajol hiideg shudarga oron engej hugjij bdg mnaih shig huulitai bas darga nartai uls hugjil neg iim bgn tamine

1  |  0
Иргэн(66.181.189.180) 2025 оны 04 сарын 12

Төр иргэнээ хамгаалах ёстой байх 2 улсын засгийн газрын хэмжээнд ярих болов уу? Тухайн улсын хил гаалийн ажилтнууд хувийн үзэмжээр дураараа ажиллах нь бас буруу байх Төр иргэндээ энэ үед нь туслах болов уу гэж бодно

4  |  0
Ммм(66.181.180.10) 2025 оны 04 сарын 12

Яг адил тоогоор Солонгосчуудыг буцаах хэрэгтэй байна. Ижилхэн л хандая

3  |  0
mongolchuudad hamaGu(202.21.107.31) 2025 оны 04 сарын 12

heden orkuud hil deerees butsaa l biz.mongoldoo amidarch chadaagui humuus gadaadad ochood bur ch amidarch chadahgui shuu.bugd bool met amidarna

2  |  0
Зочин(66.181.161.64) 2025 оны 04 сарын 14

Хил дээрээс буцсан иргэддээ нөхөн олговор өгнө гэж суухаасаа ичээчээ.Харин нутагтаа сайхан ажиллаад авдаг цалин нь амьдралд хангалттай сэтгэл амар цэвэр цэнгэг агаартай эх орондоо эрүүл хүнсээ хэрэглээд аиьдардаг болгохын төлөө юм хийгээчээ

4  |  0
zochin(76.157.240.254) 2025 оны 04 сарын 12

Mongoliin gadaad yam bolon,.Hurelsuh metiin twneg garuud dandaa mongol ulsiin esteg shiidver gargafag.Mongol ulsad.gafnii irgef viztei zorchih yostoi.Viznii huraamj n mongol ulsad bodies orlogo boldog.Vizgui boloo geed iluu olon zorchigch orj ireed iluu orlogo oruuldag gevel hudlaa bilee.Tef chin neg huviin primus hulsulj avaad , maihand honood tuuchihdag, hotod.bol gadaadiin irgediin.bairiig uruuguur n tureesleed butschihdag, mongold Baraga orlogo ordgui yum bilee.

3  |  0
Зочин(49.0.156.20) 2025 оны 04 сарын 12

ВИЗ олгочихоод хил дээрээс буцаана гэдэг дэндүү басамжилсан доорд үзэж байна Үүнээс болоод Монголчууд Солонгос жуулчилдаг таагүй ханддаг хандлага илэрдэг энэ нь ч зөв Иймээс Солонгос жуулчид гомдох гонгинох хэрэггүй

5  |  0
Zub(66.181.182.30) 2025 оны 04 сарын 12

Heden 1000 hun 30 and jil amid4alaaraaa togluulj bna\nHold solongos mandrugai

2  |  0
Зочин(59.153.113.70) 2025 оны 04 сарын 12

Маш зөв асуудлыг хөнджээ . Иргэдийн хохирлыг барагдуулах ёстой

5  |  0
Засаг(103.212.118.171) 2025 оны 04 сарын 12

Тэр гадаад харилцааны сайд хийж байгаа Батцэцэгийн хийж байгаа ажил ямар дорой, доод түвшинд байгаа нь ингэж харагдаж байна дөө.

2  |  0
DR. ADITYA(102.89.76.165) 2025 оны 04 сарын 10

Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүлэн суулгах\nХүндэтгэсэн.

0  |  0
bb(121.135.57.14) 2025 оны 04 сарын 11

Uneheer zov

4  |  0
DR. ADITYA(197.211.63.51) 2025 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.51) 2025 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.51) 2025 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Close menu