“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, -ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нарын байр суурийг онцлов.
Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Хуулийн өмнө бүгд л тэгш байя. Хэн нэгэнд таатай байдлаар онцгойлон ханддагаа больчихоё. Орд газраа хятадуудад зарчихаагүй, хууль ёсны дагуу үйл ажиллагаа эрхлээд явъя гэсэн хүмүүс нь эсрэгээрээ яллуулж, баалуулж байдаг. Эх орончийн дүрд тоглосон нь эх орноо зарсан байна билээ. Яах аргагүй эх орноо хятадуудад зарсан л байна шүү дээ. Н.Учралын ярьсан 507 хуудас бүхий материал дээр байж л байна билээ. Тэрийг нь би харсан. “Мин Шинь” гэдэг Хятадын компанид зараад л хаясан юм билээ. Гэтэл эх орноо зарсан нөхөр эх оронч үндэсний баатар мэт явж байдаг. Энийгээ л больчих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Олон орны хоолны гудамж, фестиваль үзсэн. Төр нь төв талбайдаа аварга том гуанз нээж цагдаагаар хамгаалуулаад хүмүүсийг өдөржин үүдэндээ дугаарлуулж, Засаг дарга нь хоолны меню зохиож өдөр өдрөөр нь зарлаж байхыг зөвхөн Монголдоо л харж байна. Хариуцсан дарга нь энэ хоолны зардал 1.6 тэрбум биш 600-хан сая төгрөг гээд л хээв нэг ярьж байх юм. Мөнгөн дүн дээр мэдрэмжээ бүр алджээ. Үнэндээ л мөнгөөр гулгиж байгаа юм байна. Ийм байхад төрд татвар, хураамж төлөхөөс зэвүү дургүй нь хүрэлгүй яах вэ дээ. Уг нь “Хоолны фестивал хийе ээ, манайхан гараад ир ээ” гээд төв талбайгаа эсвэл аль нэг гудамжаа чөлөөлөөд өгөхөд л манай хоолны үйлчилгээ эрхлэгчид гадаад дотоодгүй цуглаад жинхэнэ хоолны өдөрлөг, үдэшлэг гэж юу байдгийг төрөөс нэг ч төгрөгийн гарлагагүй утгаар нь үзүүлээд өгч чадна. Урагшгүй ноёд нь даанч итгэхгүй. Хэдэн бизнесүүдээ шуналаар нь дуудангаа мөлжиж өөрсдөө хөлжихөө л бодно. Өчнөөн зуун сая төгрөгөөр хийж байгаа юмыг нь л хар. Дээрэлхэж чадаж байна даа үнэхээр.
ХҮН намын нарийн бичгийн дарга, загвар өмсөгч О.Билгүүн:
-Өөрийгөө 22 хувилаад сэтгэл гэж ямар байдгийг. Сэтгэх гэж юу байдгийг. Хийх гэж юуг хэлдэгийг. Ажлын байр ямар чухалыг. Хөгжил гэж юуг хэлдгийг. Хүн гэж ямар чухалыг хөлдүү Засагуудад харуулж иргэдийн нүдийг нээх юмсан.
Сэтгэгдэл ( 6 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
ANUSDI80955877
jambin batmonh bas toros buuh boloogui eee gejina umhi iljirsen turaalin jasrai unaad uhleee yu.ter ingej helsen tee
jambin batmonh bas toros buuh boloogui eee gejina umhi iljirsen turaalin jasrai unaad uhleee yu.ter ingej helsen tee
chi neg iim yum mdedehuu. tegbel tee jasari unagui bol tee as jambin batmonh bas ogtsorohgui bugad yabaguimaa.
chi neg iim yum mdedehuu. tegbel tee jasari unagui bol tee as jambin batmonh bas ogtsorohgui bugad yabaguimaa.