Бүсгүй хүн үсээ задлан сэгсэгнэн явах нь сэтгэл тэнэж ухаан самуурдаг хэмээн эртнээс монголчууд үздэг тул үргэлж цэмцгэрийг бэхэлж боож сүлжин бодь явах нь боолихуйд баригдахгүй бардам явах баталгаа болно.
Үсээ сүлжиж байхдаа ухаанаа сүлжин тогтоож суудаг монгол бүсгүйчүүдийн бүрэн чадал мэдэл бүдгэрсээр л. Орой үдэш ч үсээ задгайлан сэгсэгнэн яваад, гэртээ орж ирэхэд элдэв дэв бузар үсэнд хоргодон үймүүлдэг гэлцэх. Ялангуяа хөхүүл ээжүүд анхаарах. Хүүхэд цочиж сэрж уйлагнах, шөнөдөө хэд дахин сэрж хөхүүлэх болдог. Эм хүн эрд хүрч зүс орно. Эр хүн эмд хүрч зүгээ олно.
Бид зүгээ алдвал зүг чиггүй шуурга дэгдэнэ. Хуучин цагт бол оршуулгын үед эсвэл сэтгэцийн өвчтэй болсон үед, эсвэл бэлэвсэн эм хүн л үсээ задгай тавьдаг байж, цөвүүн цагт муу бүхэн сайн болж сайн бүхэн муу гэх болсон мулгуйдлыг мухарлах нь зөв болно...
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )