"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн мөнгөөр муурны хоол, шар тайлагч авсан баримтууд байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-д хяналтын менежерээр томилогдсон Э.Тамир өнөөдөр /2025.04.11/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Анх би 2025 оны нэгдүгээр сард томилогдсон. Надад материалуудаа өгөөгүй учраас шалгалт оруулж байгаа.

Байгуулагдаад хоёр жил болж байгаа шинэ компанид хэт данхар бүтэц зохиож, сонгуулиар ажилласан хүмүүсээ томилсон байна. 180 ажилтнаас 120 хүн нь Гашуунсухайт дээрээ ч очиж үзээгүй. Энэ хүмүүсийн ажил үүрэг давхарддаг” гэлээ.

Түүнчлэн санхүүгийн шалгалтаар, муурны хоол, муурны цээживч, шар тайлагч зэрэг зүйлс авсан баримтууд хүртэл гарч ирж байна гэсэн юм.

Тиймээс энэ данхар бүтцийг цөөлж, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК хоёрыг нэгтгэн, шаардлагагүй 800 орчим албан тушаалтныг чөлөөлж, нийт 1000 орчим ажилтантай болгохоор шинэ бүтэц зурж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.191.194) 2025 оны 04 сарын 13

Шар тайлагч авсан юм бол шартуулагчыг нь аваа байлгүй дээ

0  |  0
Зочмн(139.5.217.191) 2025 оны 04 сарын 13

Яг зөв ингэж л ТӨХКиудын ажилд нэгбүрчлэн санхүүгийн шалгалт оруулж ямар их үхгүй зардал гатгаж байгаа ямар олон зуун албан тушаал давхардсан,юунд ч хэрэггүй гүйлгээгүй хэдэн мянган бараа авч мөнгө угааж байгаа гээд ёстой улы нь эргэтэл шалгаж хариуцлага тооцож улсын мөнгийг хайр найргүй зарцуулсан албан тушаалтныг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлж зохих ялы нь үүрүүлэх хэрэгтэй. 100хувь дэмжиж байна

1  |  0
Mo(103.212.117.226) 2025 оны 04 сарын 11

За ингээд нэгийн орхиод байдгийн !! Нохой яасан болоод хоол хүзүүвч авахгүй байгаа юм бэ??? Шударга ёс хаана бнаа!! Элэг хамгаалагч авсан бол ,шар тайлагч бас авах ёстой биздээ!!!

0  |  0
иргэн(43.228.129.134) 2025 оны 04 сарын 11

МАШ ХЭРЭГТЭЙ АЛБАН ТУШААЛ ТОМИЛОН БН УДАХААРАА ДУНДАА ОРЧИХГҮЙ Л БОЛ\nодоо хэрэгжүүлэх л хэрэгтэй байна бүтцийн хувьд

0  |  0
Close menu