ОЛОН ӨНГӨ I Айлын хүүхдүүдэд атаархаад байна аа...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

Гадны соёл, бүтээн байгуулалтыг харахаар цагаан атаархал төрдөг юм байна. Хятадын зүүн өмнөд хэсэг хүмүүсийн нэрлэдэгчлэн “Газрын диваажин” хэмээгдэгч Хайнаньд очиж үзээд уйлмаар санагдав. Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлсэн тэр арлынхан усаа “зараад” хөлжиж байна.

Нэгэн цагт тэнд тэнгисийн ус л цалгилахаас өөр юмгүй хоосон газар байсан. Тэгвэл  өдгөө эрэгт нь том усан парк барьчихсан. Тэнд орж  тоглохын тулд  том, багагүй мөнгө төлнө. Аквариумд далайн амьтдыг “барьж” хийгээд үзүүлэн болгосон нь амьд  музей. Түүнийг үзэхэд мөн л мөнгө төлнө. Тэнгисийн эрэг дагуух уушийн газруудад далайн амьтдаар хийсэн  даруулганы зууш, хачир, салат дүүрэн. Наймаалж, төрөл бүрийн загасыг шилэн хоргон доторх усанд амьдаар нь хийчихсэн байж байх. Үйлчлүүлэгчид тэрийг, энийг шаруулж иднэ гэлцэн шилж сонгон  захиалгаа өгөх аж. Цаг агаарын хувьд хавар, намартаа жуулчид хөл гишгэх зайгүй хөлхөж, борооны улиралд л хүн цөөн байх аж.

Тэнд уулын оройд гарахад мөн л  мөнгө төлнө. Учир нь шилэн гүүр тавьчихсан, түүгээр зорчиж сонирхолтой аялал хийнгээ зураг хөргөө даруулах нь жуулчдад амттай амралт болдог юм байна. Бусад ийнхүү оргүй хоосноос мөнгө босгох олон аргыг  бодоод олчихож.Тэгэхэд бид ядаж Их хааныхаа мөрөөр мөшгиж, түүхт газруудаа бодижуулж тогтоогоод, “Энд их Эзэн Чингис хааны орд өргөө байсан юм. Тэнд Мөнх хааны өргөө байлаа”  гээд босгочиход л жуулчдыг татаж болмоор. Бид чинь хэн нэгэн биш мянганы суут хүний үр сад шүү дээ гэхээс  айлын хүүхдүүдэд атаархал төрөөд горьгүй. “Төрийн төлөө оготно боож үхэх” гэгчээр өчүүхэн биднийг ингэж байхад төрд олон сонгогдож, татвар төлөгч бидний мөнгөөр дэлхийгээр аялж туршлага судалсан дипломатууд минь юу бодож,  санаж  суудаг юм бол доо, хөөрхийс.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл

0  |  0
Иргэн (66.181.161.97) 2025 оны 04 сарын 18

Бид өөрсдөө юу ч хийхгүй, хийхийг хүсэхгүй байна даа ,дэмий гоншигнолдохоос өөр чадаж байгаа юм алга, ийм байхад яаж ч хөгжих вэ.Айлын хүүхдүүд айхтараа

0  |  0
Close menu