"Central" телевизийн "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны 11-12 дугаарт хасагдсан оролцогчид үзэгчдийн ярианы сэдэв болоод байна. Тодруулбал, оролцогч Ш.Номиндарь, С.Хасчулуу нар хасагдсан.
Ялангуяа С.Хасчулууг хасагдахад үзэгчид төдийгүй панелистууд хүртэл алга ташиж баярлаж буйгаа илэрхийлэв. Учир нь С.Хасчулуун буюу Хасаагийн хувьд анхнаасаа л үзэгчдийн сонирхлыг татсан оролцогч байсан.
Тэрбээр нэвтрүүлэг эхэлсэн цагаас Б.Урин буюу Уляатай романс үүсгэж, тэд үерхсэн. Үерхэж байх хугацаандаа бусад охид руу сээтэгнэж, ялангуяа эмэгтэйчүүдийнхээ нүдийг боолттой тоглоом дээр Уляагийн дээрээс ус асгаж, Золоотой үнсэлцсэнд үзэгчид маш эгдүүцэж хүлээж авсан.
Тиймдээ ч Хасааг тогтворгүй, туйлбаргүй хэмээн дургүйцлээ илэрхийлж, панелистууд хүртэл дургүй байгаагаа удаа дараа илэрхийлж байв. Тэгвэл "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн шинэ дугааруудыг цаг алдалгүй 24/7 LookTV-ээс хүлээн авч үзэх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )