“Пуужин ээж” сургуулийн эцэг, эхчүүдийн уралдаанд оролцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 19


Олимпын гурван удаагийн аварга, Дэлхийд 10 удаа түрүүлсэн, Ямайкийн алдарт тамирчин Шелли Энн Фрэйзэр-Прайс долоон настай хүү Зайоныхоо сургуулийн эцэг, эхчүүдийн уралдаанд оролцжээ. Түүнийг зарим нь "Пуужин ээж" гэж хочилдог аж.

20 метрийн зайд тэрбээр өрсөлдөгчдөөсөө хол тасарч барианд орсон байна. Фрэйзер-Прайс өнгөрсөн зун Парисын олимпын наадамд оролцоод тамирчны замналаа өндөрлүүлэхээ зарлаад байсан. Гэвч сүүлчийн уралдаандаа гэмтэл авснаар хагас шигшээд ч шалгарч чадалгүй гарсан юм. Гэлээ ч дараа нь гүйлтийн замаа санаж, байнга бэлтгэл хийж буй бичлэгээ сошиалд оруулахын зэрэгцээ эргээд гүйнэ гэдгээ мэдэгдээд ирэх есдүгээр сард болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юм.
 


Нөхөр нь Ямайкийн 400 метрийн зайн гүйгч Жэйсон Прайс. Жэйсон олны анхааралд өртөхөөр цаг үзүүлж чадаагүй тамирчдын нэг. Найз олимпын аварга Асафа Пауэллаар дамжуулан ирээдүйн Шеллитэй танилцаж, 2017 онд Зайон хүү нь мэндэлсэн юм.
 


“Нөхөр маань намайг ямар хэцүү ажил хийж буйг мэднэ. Мэддэг нь миний амжилтад их нөлөө үзүүлсэн. Үргэлж миний талд байж, дандаа 100 хувь дэмжсээр ирсэн. Түүнгүйгээр би юу ч хийж чадахгүй байсан юм шиг санагддаг. Хамгийн гол нь хүн амьдралдаа яг өөрийнхөө хүссэн, өөртөө таарсан хүнтэйгээ учрах нь аз жаргал юм. Бид хоёр бол яг л тийм хосууд” хэмээн Шелли Энн Фрэйзер-Прайс өгүүлж байлаа.
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.112.188) 2025 оны 04 сарын 19

ANUSDI80955877VANXANDI SEKSEER

0  |  0
S(59.153.112.188) 2025 оны 04 сарын 19

ANUSDI80955877VANXANDI SEKSEER

0  |  0
S(59.153.112.188) 2025 оны 04 сарын 19

ANUSDI80955877VANXANDI SEKSEER

0  |  0
S(59.153.112.188) 2025 оны 04 сарын 19

ANUSDI80955877VANXANDI SEKSEER

0  |  0
S(59.153.112.188) 2025 оны 04 сарын 19

ANUSDI80955877VANXANDI SEKSEER

0  |  0
Close menu