Ардчиллын удирдагч С.Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш монголчууд түүнгүй 27 дахь хаврыг угтлаа. Өчигдөр түүний төрсөн өдөр байв. Амралтын өдөр таарсных уу ажин түжин, АН-ын гишүүд, үйлс зорилго нэгт нөхөд, МоАХ-ын ахмадууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээс өөр нийтийг хамарсан үйл явдал болсонгүй.Ардчиллын алтан хараацайнууд хэмээгддэг эрхмүүдийн бараа царай харагдсангүй. Энэ өдөр түүнийг дурсаж ярилцлага өгдөг байсан хүн бол хамтран зүтгэгч улс төр судлаач Л.Эрдэнэтуул, түүнийг хүнд өвдсөнөөс хойш иртэй хурц ярилцлага өгөх хүн ч алга болжээ.
Ийнхүү 27 дахь хавартай золгоход аймшигт аллагын хэрэг илрээгүй хэвээр байна. Гэхдээ дүү С.Оюуных нь анх байгуулж, ахынхаа нэрээр нэрлэсэн Иргэний Зориг Ногоон нам өнөөдөр парламентад суудалтай улс төрийн хүчин болсон. Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээн нэрлэсэн. Аллагын хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг шинэчлэгдсэн. Хууль хяналтын байгууллагын зүгээс хэргийн газраас олдсон үсний ДНК-ийн шинжилгээний хариуг үндэслэн холбогдох этгээдийг Олон улсын интерполоор хайж байгаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана” хэмээн мэдэгдсэн. Зохиомол хэрэгт эрүү шүүлтээр орж, хүнд ял үүрэн хоригдож байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдсан. Эрүүдэн шүүсэн баримтууд ил болсон. Түүнчлэн Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны ээлжит бус хуралдааны тэмдэглэлиийг нууцаас гаргасан гээд сүүлийн гурван жилд олон үйл явдал өрнөсөн юм.
Хэдийгээр С.Зориг агсны төрсөн өдөр түүнийг дурсаж хөшөөнд нь цэцэг өргөж, АН-ын гишүүд, МОАХ-ын ахмадуудын уулзалт болоод өнгөрсөн ч ирэх намар буюу 2025.10.02 хүртэл юу болохыг таашгүй, хэргийн газраас олдсон үсний ДНК-ийн шинжилгээний хариуг үндэслэн олон улсын түвшинд хайж буй этгээдийг олоод ирэх ч юм бил үү, хэн мэдлээ.
Ямартай ч тэртээх 1990 онд Монголын ардчиллыг удирдан ялалтад хүргэсэн хүн бол С.Зориг агсан байлаа. Дараа нь ардчиллын анхны хараацайнууд гэгддэг тэр үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн дунд үзэл санааны хагарал зөрчил гарч С.Зориг ганцаардаж, хавчигдаж эхэлсэн. Хамтран зүтгэж явсан нөхөд нь эрх мэдэл албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болсныг тэрээр зөвшөөрч чадахгүй зөрчил тэмцэл эхэлсэн гэдгийг ойрын нөхөд нь хэлдэг. Тухайн үед М.Энхсайханы Засгийн газар огцорчихсон. Ц.Элбэгдоржийн Засгийн газар гуравхан сар ажиллаад огцорсон. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болчихоод сууж байсан. Ардчилсан хүчнээс Ерөнхий сайдаар томилуулахаар Да.Ганболдын нэрийг таван удаа өргөн бариад Ерөнхийлөгч хүлээж авалгүй буцаасан эгзэгтэй үе байсан. С.Зоригийн нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, тэр талаарх уулзалт яриа өрнөж байсан. Тухайлбал, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд зоог барьж, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан гэдгийг хамтран зүтгэгчид нь баталдаг. Харин үүнийг Ц.Элбэгдорж үгүйсгэдэг, тийм яриа хөөрөө огт болж байгаагүй гэдэг. Ийм л нөхцөлд тэрээр дээрх зоог барьсан өдрийн орой гэртээ алуурчдын гарт амь насаа алдсан байдаг.
С.Зориггүй 27 дахь хаврын нэг сонин зүйл бол С.Зоригийн амиа алдсан аймшигт хэргийг “илрүүлсэн” гэх зохиомол хэргийг “дэглэсэн” гэх асуудалд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцсон ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Түүгээр зогсохгүй Монгол Улсаас Тайвань улсад суух консулаар томилогдоод байна. Түүнчлэн ардчиллаар “амьдарч” эрх мэдэл, алба тушаалд хүрч Ерөнхийлөгчийн албыг хүртэл хашиж явсан Ц.Элбэгдорж АНУ-д бүгчихээд ирэхгүй байгаа.
Ардчиллын анхдагчид, алтан хараацайнууд гэх эрхмүүдийн хэн нь алт мөнгө, хэн нь зэвтэй төмөр байсныг он цагийн шүүлтүүр шигшээд гаргаад ирэх биз ээ.
С.Зориггүй 27 жилд монголчуудын зоригийг мохоох, зориггүй болгох гэсэн зорилго бүхий улс төрийн санаатай үйлдлүүд өрнөсөөр ирсэн ч хэн ч түүнийг мартаагүй, харин ч сануулсаар, дурссаар ирлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин, хүний махан идэштэн , цуст Алуурчин элбэгдохж ардчилсан хувьсгалын удирдөгч алтан хараацай С. Зоригигийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх албан тушаалыг Аллага Яргаар булааж авсан алуурчин юм\nМонголчуудаас гөлийтөлөө айсан Алуурчин элбэгдорж гадаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан\nАлуурчин элбэгдохж Алуурчин элбэгдоржийн Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин, хүний махан идэштэн , цуст Алуурчин элбэгдохж ардчилсан хувьсгалын удирдөгч алтан хараацай С. Зоригигийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх албан тушаалыг Аллага Яргаар булааж авсан алуурчин юм\nМонголчуудаас гөлийтөлөө айсан Алуурчин элбэгдорж гадаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан\nАлуурчин элбэгдохж Алуурчин элбэгдоржийн Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ
Монголын ардчилал 1998 оны 10-р сарын 2 ны өдөр ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хамт булшлагдаж билээ. Тэр цагаас хойш дүр эсгэсэн ардчилал бий болж Монгол улсыг, монголын ард түмнийг тонон дээрэмдэж, монголын баялгийг хулгайлах үйл явц газар авч нийгмийн хөгжлийг зогсонги байдалд оруулж гэмт хэрэгтнүүд эрх мэдэлд хүрч гэмт хэргээ улайм цайм олны нүдэн дээр ил үйлдэх боллоо. Монголын хууль, хяналтын байгууллагууд хаачсан бэ?