Жүжигчин Юн Ё Жон хүргэндээ хүүгээсээ илүү хайртай гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

 

Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жон хүүгээ ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн тухай анх удаа ам нээжээ. 

Тэрээр 1993 онд дэлгэцнээ гарсан “The Wedding Banquet" киноны Холливудын шинэчилсэн хувилбарт дүр бүтээсэн бөгөөд энэ үеэр Хон Конгийн 'South China Morning Post'-д өгсөн ярилцлагадаа "Өмнөд Солонгос бол маш хуучинсаг үзэлтэй улс. Хэн нэгэн бэлгийн чиг баримжаагаа илэн далангуй ярих, тэр дундаа эцэг, эхийнхээ өмнө энэ тухай гэдэг тун ховор. Гэхдээ миний том хүү ижил хүйстэн. Энэхүү кинон дээрх зарим яриаг хүүтэйгээ хийсэн бодит яриан дээрээс тулгуурлан хийсэн. 

Хүү минь 2000 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Нью-Йоркт хуульчлах үед хуримаа хийсэн. Солонгост энэ бүхэн нууц байсан учраас бид гэр бүлээрээ Нью-Йоркийг зорьж хуримд нь оролцож байлаа. 

Солонгост ижил хүйстэй хүний эцэг, эх байна гэдэг хэцүү. Олон нийт яаж хүлээж авахыг мэдэхгүй байгаа ч олон нийт сайнаар хүлээж аваасай гэж хүсэж байна. Би хүргэндээ хүүгээсээ ч илүү хайртай" хэмээн ярьжээ. 

Уг кинонд тэрээр ижил хүйстэн эрийн эмээгийн дүрийг бүтээсэн бөгөөд уг кино энэ сарын 18-нд Хойд Америкт нээлтээ хийжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.19) 2025 оны 04 сарын 21

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nАнагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна

0  |  0
balai avgai bnaa(103.57.93.142) 2025 оны 04 сарын 21

hvvg ni neg er emleed l tegeed teriigee hvrgen geed l zavharsan amidaral bnaa..

2  |  0
Од(66.181.179.225) 2025 оны 04 сарын 21

Солонгост урлагийн салбар их хөгжсөн. Далдуураа бол газар авсан байхаа. Одоо яалтай ч билээ. Ил амьдрах хэрэгтэй. Битгий ад үз.

0  |  1
Close menu