УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа зэрэг эрхмүүдийг Монгол Улсыг төлөөлөн гадаад улсад суух Дипломат консул, Консулын зөвлөх зэрэг албан тушаалд томилсон нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Энэ тухайд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах хариулт, байр суурийг илэрхийлсэн юм.
-Би Гадаад харилцааны сайд болсноосоо хойш мэргэжлийн бус томилгоотой нэлээд тэмцсэн. Дөрвөн жилийн хугацаанд өнгөрсөн Засгийн газрын үед МАН дангаар засаг барьж байх үед энэхүү асуудлыг эмхэлж, цэгцэлье гэдэг асуудал яригдаж, сайн явж байсан. Харьцангуй мэргэжлийн хүмүүс томилогдож, гаднаас томилогдсон хүмүүсийн тоо эрс буурсан.
Энэ жилийн хувьд Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, гурван нам нэгдсэн. Гурван нам хоорондоо хүний нөөцийн асуудлын талаар нэлээдгүй ярьж байгаа. Миний хувьд Гадаад харилцааны сайдын хувьд амаргүй байгаа. Гурван намаас Засгийн газрын шийдвэр гараад, хамтарсан намууд гэрээнийхээ дагуу хүний нөөцийн асуудал дээр зарим томилгоонуудыг хийгээч ээ гэх шаардлага тавьж байгаа. Гадаад хэл, мэргэжлийн түвшинд ажиллах боломжтой гэсэн боловсон хүчнээ санал болгосоор байгаа. Би 95 хувийг нь татгалзаж байгаа. Хүмүүсээс мэргэжлийн шалгалтууд авч байгаа.
ХОЁР ЭМЭГТЭЙ ГИШҮҮН БОЛОХ Д.САРАНГЭРЭЛ, Ц.МӨНХЦЭЦЭГ НАРЫН ГИШҮҮДИЙН ТУХАЙД ШАЛГУУРТ ТЭНЦСЭН
Эдгээр гишүүдээс хэлний шалгалт авсан. Ц.Мөнхцэцэг гишүүний тухайд бол Герман улсад доктор хамгаалсан. Орос, Герман, Англи хэлтэй. Дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол, Германын найрамдлын бүлгийн даргаар ажилласан. Мэргэжлийн шалгалт өгөөд тэнцсэн учраас бид өөрийнх нь хүсэлтийг үндэслээд МАН-ын удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Герман улсад элчингийн зөвлөхөөр томилогдоод ажиллаж байгаа.
Д.Сарангэрэл гишүүний хувьд Төрийн албаны хуульд заасан 65 нас хүртлээ ажиллах хүсэлтэй бол ажиллаж болно гэх заалтын дагуу хөдөлмөрийн чадвар, ажлын дадлага туршлага, өөрийнх нь хүсэлтийг үндэслээд Англи болон Орос хэлний шалгалт авсан. Болгар улсад ЭСЯ-ны зөвлөхөөр томилогдоод ажиллаж байгаа.
Б.Жаргалмаа гишүүний хувьд манай яамны томилгоо биш. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг хариуцаж ажиллаж байгаа алба байдаг. Тэндээс томилогдсон.
НАМ БОЛГОН УРТ ЖАГСААЛТ ИРҮҮЛЖ БАЙНА
Нам болгонд өөрсдийгөө дипломат албанд томилогдох боломжтой гэж үзсэн хүмүүс хүсэлтээ өгч байгаа гэж бодож байна. Гэхдээ яагаад ийм болчхов гэдэгт бид дүгнэлт хийх хэрэгтэй. Дипломат алба өөрөө мэргэжлийн, Төрийн тусгай алба. Үүнд маш олон жил бэлтгэгддэг. Манай яамны дипломатууд маш даруухан, хэвлэл мэдээллээр тэр бүр гараад байдаггүй, тийм эрх ч байхгүй. Бид их цөөхөн дипломатаар дэлхий даяар, өргөн хүрээнд гадаад харилцааг явуулж байгаа. Энд мэргэжлийн хүмүүс нь ажиллаж байх ёстой гэдэг дээр миний хувьд хатуу байр суурьтай байдаг.
Сүүлийн үед нэг бол улс төрөөс явж байгаа хүн, нэг бол эрүүл мэндийн шалтгаантайгаар энд тэнд очиж эмчлүүлэх гэж байгаа хүн, аль эсвэл аль нэг даргын хамааралтай, ах дүү, найз нөхөд, хамаатан садан нь томилогдох ёстой гэх ийм ойлголт сүүлийн 30-аад жилийн хугацаанд их байсаар ирсэн юм байна. Энэ нь арилахгүй боломж байсаар байна гэж харсаар байгаа нь мэргэжлийн хүмүүст үнэхээр хэцүү байдаг.
Дипломатаар дөрвөн жил ажиллаж байж залуу дипломатууд эхнийхээ томилгоог авдаг. Дөрвөн жил тэндээ ажиллаад буцаж ирээд дахиад дараагийн дөрвөн жилдээ чамгүй дадлага туршлагатай болсон, ажиллах арга барилаа олсныхоо дараа албан тушаал ахидаг. Ингэж шат шатаар ахидаг. Тэгэхээр урдуур нь ямар нэгэн улс төрч юм уу, эсвэл хэн нэгний хамаатан садан, эсвэл хэн нэгэн УИХ-ын гишүүний туслах, зөвлөх ордог байдлаа болиоч ээ гэх хүсэлтүүдийг тавьж байна.
Та бүхэн анзаарсан бол гаднаас ирж байгаа дипломатууд дандаа л мэргэжлийн дипломатууд ирдэг. Аль нэгэн улс төрч, эсвэл өвчтэй зовлонтой хүн зэрэг янз бүрийн шалтгаантай хүн гаднаас ирдэггүй. Нэгдүгээрт тухайн оронд Монгол Улсыг төлөөлж байгаа, хоёрдугаарт манай улс тухайн улсад ямар хандлагатай байна, яаж хүндлэлтэй хандаж байгаагийн нэг илэрхийлэл болж байгаа, гуравдугаарт манай улсын дипломат консулын газар маш цөөхөн мэргэжилтэн ажилладаг. Зарим газар ганцхан дипломат ажиллаж байна, заримд нь хоёроос гурав. Эдгээр хүмүүсийн нэг нь мэдлэг чадваргүй, хэл усгүй, мэргэжлийн шаардлага хангахгүй хүн ажиллах юм бол ажил нь тэр хэмжээгээрээ саатдаг. Тэр хүнд дахиад орчуулагч хэрэг болдог, ажил нь удааширдаг, амралтад очоод байж байгаа юм шиг зүйл болдог.
Ийм зүйлс ний нуугүй хэлэхэд өмнө нь бол байсан. Янз бүрийн улс төрийн томилгоонууд хийгддэг байсан. Үүнийг таслан зогсоож байж бид дипломат албыг эрүүл байлгаж, цаашид яг мэргэжлийн, ямар ч улс төрч ордоггүй байх нөхцлийг л бүрдүүлэх ёстой.
Б.ХУРЦЫН ТАЛААРХ АСУУДАЛ БОЛ АРДЧИЛСАН НАМААС САНАЛ БОЛГОЖ БАЙГАА ШИЙДВЭРЛЭГДЭЭГҮЙ АСУУДАЛ
Мэдээж шалгуур, шаардлагаа хангах ёстой. Хэвлэлээр гарч байгаачлан эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг ч юм уу байдал Дипломат албаны хуульд заасан болзол, шаардлагыг хангахгүй гэж үзнэ л дээ. Тэгэхээр бид үүнийг цаашид нарийн судлах ёстой гэж бодож байна. Түүнээс биш яг томилогдоод ажилласан зүйл байхгүй.
Хоёрдугаарт Тайваньд Элчин сайд, консул гэдгийг хүмүүс андуураад байдаг. Тус улс нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд байдаг улсын нэг. Тиймээс тус улсад ЭСЯ биш Худалдааны төлөөлөгчийн газар буюу Нийслэлээс томилогддог албан тушаал байгаа. Гэхдээ дипломат харилцааны хүрээнд Гадаад харилцааны яамаар дамжих ёстой. Одоогийн байдлаар шийдвэр нь гараад, энэхүү хүнийг томилсон асуудал байхгүй.
ДУУЧИН Б.ОРГИЛ-ЭРДЭНИЙГ СУРАГЛАЖ БОЛОХ БҮХИЙ Л ГАЗРУУДАД ХҮСЭЛТ ТАВЬСАН
Дуучин Б.Оргил-Эрдэнийн хувьд бид иргэн бүхийнхээ араас анхаарал хандуулж ажилладаг. Бидэнд мэдээлэл нь ирсэн даруйд Тайландаас хавсардаг Малайз Улсын ЭСЯ-нд бүх хууль хяналтын байгууллагууд, эмнэлэг зэрэг сураглаж болох бүхий л газруудад хүсэлтээ тавиад хайж сураглаж байна.
Ийм тохиолдлууд их гардаг. Энэ тохиолдол хэвлэлээр ил болж байгаа болохоос биш долоо хоног тутам ийм тохиолдол гардаг. Дэлхий даяар нийт 230 гаруй ямнган Монгол хүн амьдарч, сурч хөдөлмөрлөж байна. Янз бүрийн хэрэг төвөг гарна. Алга болно, амь эрсдэнэ, өвчин зовлон тохионо. Бид бүгд эдгээр бүхий л мэдээллийг авдаг. Эдгээрийг бүгдийг нь хэвлэлээр гаргаад байх боломжгүй.
Сэтгэгдэл ( 31 )
Soroonoo avgai Ta Sarangereltei eeriin songodog sedveer Oros,angli heleer TV-5 televizeer metgeltseend orood uzeej dee s.Erdene, Lodoisambuu, Munhbayasgalan gurviig daguulaad irsen ch bolno. Ta 4-Iim derged bol ajliig angli heltei mergejilten. tegeed ch Bolgar Ulsiin Turin hel angli bish Odoo EHolboond negdeed geheers slavyan heltei Oron shuu dee Angli helnii heregleenii huvi bidend hurehgui.
ГХЯ-нд Сайдыг дипломат алба мэргэжлийн, тусгай алба тул Мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй юм. Энэ Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа хоёр огт тэнцэхгүй, харин Ц.Мөнхцэцэг бол болж байна. Мөн Тайвань улс бол Хятадын улс тул Б.Хурцыг томилж болохгүй, ял хүлээж байсан ба ард түмэн түүний тухай бүгдийг мэддэг шүү дээ.
ANUSDI80955877SEKSEER VANXANDI80955877
TANILTSI80955877
TANILTSI80955877
TANILTSI80955877
Чи өөрөө шударга ажлаа хийж болдоггүй юм уу хамаатан садан найз нөхөд намын тэрний дарга тэрний хүүхдүүд тэрний аав ээж гээд олон шалтгаан бий тэр бүгдийг зохицуулаад дундаа ороод явахаар чинь шударга ёс үнэний төлөө явсан бол олон юм ярьж явахгүй байлаа шүү
Хөөрхөн хүүхэн шүү
Улс дотроо танил тал харсан томилгоонууд бүр эх адагаа алдсан. Гадаадад хэлний мэдлэггүй, мэргэжилгүй нөхдүүд очоод төрийн албыг залгуулж чадахгүй, хүнд байдалд орохоосоо ичдэггүй юм байх даа. Улсын нэрийг гутааж, өөрийн эрх ашгийг улсынхаас дээгүүр тавиж, хувайлдаахаа болиочээ. Ард түмэн сохор биш. Сайд та бас өөрөө томилогдсон шиг хэн нэгэнд өрөө төлж байгаагийн нэг хэлбэр гэж харж байгаа шүү ард иргэд.
Гол нь гадныхнаас ичмээр юм аа
1990 оноос хойш гадаад томилгоо дампуурсан. Хичнээн сайхан мэргэжлийн *онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд* нэр нь* онц муу хулгайч нар* нэрээр улсаас баахан идэж уусан, мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Одоо гэхдээ тун удалгүй бүгд шийдэгдэнэ
Саран гэрэл юугаа зөвлөх вэ дээ.жаал казино хэсэж.хар далайд хэвтэж байгаад ирнэ биз.тэр нүүр ам ч ёстой аймаар болсон байна лээ. Цочих вий дээ.Болгар хүүхнүүд ч гоё шүү
Ха ха новшийн луйварчин худал попроод яахав
Сарангэрэл эмээ тэнцлээ юу. Тэр бөгсөө худалдаж гишүүн болсон. Насанжаргал өвөөгийн дэмжлэгээр.
МОНГОЛЧУУД ЭНЭ ХУЛГАЙЧУУДАД ЯАГААД ӨРТЭЙ ВЭ
Сарангэрэл Орос Англи хэлийг гадаадад улс төлөөлөх хэмжээнд хүртлээ сураагүй ээ.чадах ч үгүй.Батцэцэг сайд та өарөө ч дипломат ч хүний ёс зүй байхгүй.хувийн сонирхол ихтэй хүншдээ.Та өөрөё онцороод наад хүмүүсээ татуулах иргэний зориг гаргаач.
Сарангэрэл Орос Англи хэлийг гадаадад улс төлөөлөх хэмжээнд хүртлээ сураагүй ээ.чадах ч үгүй.Батцэцэг сайд та өарөө ч дипломат ч хүний ёс зүй байхгүй.хувийн сонирхол ихтэй хүншдээ.Та өөрөё онцороод наад хүмүүсээ татуулах иргэний зориг гаргаач.
Сарангэрэл заавал гадаад явах албагүй ээ. Хурц гадаадад явах нүүргүй ээ. Тухайн улсын хэл мэдэхгүй, мэргэжлийн бус, гэмт хэрэгт ял эдэлсэн. Гадаад томилолтын нэр хүндийг унагаж байх хэрэг юун.
Батцэцэгийг ажлыг нь хийлгээч ээ. Манай мэргэжлийн боловсон хүчнүүдээ шалгаруулаад ажлуулаач. Өө бүр сайхан хулгайчууд гадаадад улсын хөрөнгөөр гэр бүлээрээ амардаг. Хэн ч хамаагүй явж болдог юм бол би явъя л даа.
Чи ажлаа өгөөд огцроо, хө! Хогийн худагчин, паразит!
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай
Энэ заль мэх нь дэндсэн авгай томилгоотой юун тэмцэх, чи дүүгийнхээ нөхөр аялагч, тамхины наймаачин Ө.Батбаяр гэгчийг элсэн сайд, мөн ураг төрлийн холбоотой Монхэрдэнээ Өвөр монголд консул, нөхрийнхээ дүүр техникийн ажилтан гээд мөш заваан юм их хийгээ биз дээ. Наад хүмүүсээс чинь ганц Мөнхцэцэг л тэнцвэл тэнцэнэ. Урьд нь цэвэр юм хийчихээд араар нь худлаа вюм, залиа бүү гарга.
Энэ гөлгөр нүдтэй авгай казино тоглосон гээд хир баргийн эр хүний хийдэггүй асуудалд орооцолдоод байсан,Монгол улсын гадаад хэргийн асуудал шийднэ гэхээр нэг л тийм байх юм
нам дагасан балай гөлөгүүдийн төрийн дипломатаар тавьхаа боль.тэд нарт өртэй юм уу.олон жил мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээ тавь.тэр бах эрднээ гэх мэт балай малуудыг тат
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би цахим шуудангаар (info@ibcunit.com) 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэ
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan
МАН Л БОЛНО БУСАД НЬ ХЭРЭГГҮЙ. ГЭНЭЭ. БАС КАЗИНОЧИД БОЛНО.
ЭНэ Батцэцэг авгай хүргэнээ АНУ д элчин сайдаар тавьсан биз дээ Наад авгай чинь мөнгөнд дуртай шулам даа
Huselteeree yavdiin bh daa
Chambai chadvartai said daa!!! Gadaad xariltsaag tsoo shine shatand gargasan xun.. Olon namaas shaxaa orj ireed amargui l bgaa daa.