ОХУ-д албан томилолтоор ажиллаж буй ССАЖЗЯ-ны харьяа музейн байгууллагын удирдлагууд дэлхийн урлаг, түүх соёлын үзмэрийн хамгийн баялаг сан хөмрөгтэй Улсын Эрмитажийн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн Академич Б.М.Пиотровскийтэй ажил хэргийн уулзалт (2025.04.21) хийлээ.
Уулзалтаар Академич М.Б.Пиотровский Монголын төлөөлөгчдийг өргөн бүрэлдэхүүнээр Улсын Эрмитаж музейтэй танилцаж буйд талархаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж тухайлсан үзэсгэлэн, ном товхимол, хээрийн шинжилгээний анги гаргаж, эрчимтэй хамтран ажиллах саналыг тавилаа.Эрмитажийн зүгээс монголын зарим судлаачидтай өрнүүлж ирсэн уламжлалт харилцаандаа өндөр ач холбогдол гэдгээ онцлов.
Улсын Эрмитажийн музейн Монголын танхимд маш олон үнэт дурсгалууд хадгалагддаг бөгөөд тэдгээрийн дунд алдарт Ноён уулын болоод бурханы шашны эд зүйлсийн цуглуулга дэлхийд нэн алдартай. Удахгүй бурханы соёл дахь Монголчуудын хувь нэмрийг тодотгох томоохон үзэсгэлэнг Буриад улсаас ирсэн дурсгалуудтай хамтран дэглэн гаргахаар ажиллаж байгаагаа дуулгав.
Эрмитаж музейтэй сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж монголтой холбоотой бүхий л цаг үеийн дурсгалуудыг “Дэлхийд тархсан Монгол өв” цувралд 5 боть болгон хэвлүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлсэнд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун талархлаа илэрхийлэв.
Тэрээр Чингисийн чулууны бичээсийн А хуулбарыг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед айлчлахад дурсгал болгосон нь гадны улсуудаас хамгийн анх Чингис хаан музейг дэмжиж өгсөн соёлын өвийн хуулбар гэдгийг тодотгон тэмдэглэв.
Мөн тэрбээр Эрмитаж музей нь Монголын Алтан Орд улсын өв, бурханы шашны хамгийн баялаг сан хөмрөгтэй учир хамтарсан судалгаа хийх, үзэсгэлэн, ном каталог хамтран гаргах сонирхолтой буйгаа дуулгаад, Алтан орд улсын хамгийн баялаг судалгааны үр дүн тус музейд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг Монгол улсад хэвлэн нийтлэх хүсэлтээ илэрхийлэв.
Уулзалтын дараа Монголын музейн удирдлагууд Улсын Эрмитажийн Алтан сан хөмрөгт хадгалагдах хосгүй үнэт дурсгалуудыг үзэж сан хөмрөгтэй танилцав.
Сэтгэгдэл ( 2 )
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай
HUNNU YEIIN ED OLDVORUUDAA BUTSAAN AVAH HTEI . ULAAN OROSUUD MARGAASH UGNU GEED AVAAD YAVSAN ODOO BOLTOL UGUUGUI MUU FASHISTUUUD