Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

Я.Болор | Zindaa.mn
16 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад өнгөрсөн долоодугаар сард айлчилсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны харьяа Далайн өвийн үндэсний хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин нар усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж, хамтарсан усан доорх хайгуул, тандалт судалгааг манай улсад хийхээр тохиролцсон.

Дээрхи төрийн айлчлалын хүрээнд үзэглэсэн ажлууд бодит ажил болж, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулууны удирдлага дор усан доорх соёлын өвийн хамтарсан судалгааны баг Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт ажиллаж, усан доорх соёлын өвийн тандалт судалгааны ажлыг анх удаа Монгол Улсад (2026.08.25-08.30) эхлүүллээ.

Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн таван жилийн хугацаанд хамтарсан усан доорх хайгуул судалгаа хийх, музейн боловсон хүчнийг Солонгос-Монгол Улсад бэлтгэн хамтарсан судалгааны ажлууд хийгдэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top