ХЭН ЮУ ХЭЛЭВ I Х.Баттулга гишүүний байр суурь сонирхолтой байна

2025 оны 04 сарын 23

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, С.Цэнгүүн нарын байр суурийг онцлов.


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Батлагдсан гэрээг эхний ээлжинд гээд  биднээр яриулаад байна. Онгоцны түлш нийлүүлэх гэрээг дэмжихгүй. 20 жил нэг улсаас авна гэдэг баталгаагүй, үнэ ч тэр, бусад нь ч тэр, цаашаа юу ч тохиолдож болно. Манайхтай гэрээ хийж буй улс дайнтай  байгаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Цаана чинь нийслэл чинь галзуурч байна. 5-6 их наядын төсөв баталчихсан. Туулын хурдны зам гэж 1.9 их наядын тендер зарлаад энэ мөнгө нь хүрэхгүй байна гэж дахиад ахиад 300-400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2 их наяд гаруй төгрөгөөр зам барина гээд сууж байна. Нийслэл дээр чинь вант улс үүсчихээд байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй.10 километр гүүрэн байгууламж дангаараа хоёр их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь зургаан эгнээтэй, 32 километр урт бөгөөд үүнээс 13 километр урт гүүрэн байгууламжтай юм. Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг.Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан. Популистууд харин битгий галзуурцгаагаад байгаарай.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудал анх яригдсан нь 2018 он. Тухайн үед хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Владивосток форум дээр яригдаж, анхны санамж бичгийг байгуулахдаа Монгол Улсад агаарын хөлгийн түлшний цогцолбор байгуулах, бусад нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээр тусгагдаж байсан.Үүнээс хойш хоёр улсын хооронд уг хэлэлцээрийн асуудлыг байнга ярьсаар 2022 онд Г.Ёндон сайд ОХУ-ын “Газпром” компанийн захирал Сечинтэй санамж бичиг байгуулсан. Ж.Ганбаатар сайдын үед ч энэ асуудал хүчтэй яригдсан. Хоёр асуудал байсны эхнийх нь дизель түлш, АИ-92 шатахуун зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай. Хоёр дахь нь агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр.Гэхдээ ОХУ-ын тал энэ хоёр хэлэлцээрээ хамтад нь хэрэгжүүлж явна гэсэн байр суурьтай байж ирсэн.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Х.Баттулга гэдэг хүн ОХУ-тай хийх агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийг яагаад бүлэг дээр орж ирж ярихгүй байгаа юм. Энэ хүний байр суурь сонирхолтой байна.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SAWN80955877

0  |  0
azaa(197.211.63.33) 2025 оны 04 сарын 23

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SEXSEER VANXANXANDI80955877XUSNEER SEXSDN

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SEXSEER VANXANXANDI80955877XUSNEER SEXSDN

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SEXSEER VANXANXANDI80955877XUSNEER SEXSDN

0  |  0
Close menu