ХЭН ЮУ ХЭЛЭВ I Ж.Ганбаатар: Би нэг ч тендер авч үзээгүй

2025 оны 04 сарын 25

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар,УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын байр суурийг онцлов


УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Гадаад харилцаагаа эдийн засагжуулмаар юм билээ. Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдыг жилд нь татдаг байх хэрэгтэй. Осакогийн консул гэдэг нөхөр юу хийж байдаг юм бэ. Тоглоом биш шүү дээ. Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зар, эс бол татан буулга гэдэг шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан.Европын холбоотой дипломат харилцаа хийгээд байдаг. Хэдэн дарга очихоор үйлчлэхээс өөр ажил байдаггүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Тамхинаас шалтгаалсан хавдрын өвчлөл нийт нас барж буй хүмүүсийн 17 хувийг эзэлж байна. Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 тэрбум төгрөгт  хүрчихээд байна. Гаалийн татвараас чөлөөлөх бүтээгдэхүүнээсээ тамхийг хасахгүй бол хэлэлцээрийг дэмжих боломжгүй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Миний хувьд төртэй бизнес хийж үзээгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Тэгж ажилладаггүй бизнес эрхлэгч зөндөө байгаа. Заавал тэгж бизнес хийх шаардлага ч байхгүй.  Миний араас долоо, найман жил явсан л даа, ухахад юм гарч таарна гээд.  Байхгүй юм чинь гараагүй, гүтгээд бичдэг. Би сайд ч болохгүй, Байнгын хорооны дарга ч болохгүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.205) 2025 оны 04 сарын 25

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu