Энэтхэг Францтай 7.3 тэрбум ам.долларын сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Энэтхэг Францаас нийт 7.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 26 “Rafale Marine” сөнөөгч худалдан авах гэрээ байгуулжээ.

Энэтхэгийн батлан хамгаалах яамны мэдээлснээр, 26 онгоцны 22 нь цэргийн Rafale-M онгоц байх бол дөрөв нь сургалтын Rafale-D загварын онгоцнууд аж. Гэрээгээр мөн талууд технологи шилжүүлэх, онгоцны их бие болон дэд бүтцийг дэмжих үйлдвэрлэлийг байгуулахаар тохиролцсон байна.

Үүнээс өмнө Энэтхэг улс АНУ-аас нэг тэрбум ам.долларын нисдэг тэрэгний эд анги, тоног төхөөрөмж худалдан авах тохиролцоонд хүрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.230) 2025 оны 04 сарын 30

Emegteichuudiinhee har al shig har teneg Enethegchuud Frantsaas.ongots avaad baihdaa. yaasan ichdeggui. yum be?

0  |  1
Close menu