В.Путин Кремль дэх “өөрийн амьдардаг гэр”-ийг нээлттэй харууллаа

2025 оны 05 сарын 03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремль дэх "өөрийн амьдардаг гэр"-ийг олон нийтэд анх удаа нээлттэй харуулав.

Тэрбээр энд гурван жил амьдарч байгаа бөгөөд баримтат киноны зураг авалтын үеэр уг байраар товч "аялал" хийн, өрөөнүүдийг нь үзүүлсэн байна.

В.Путин Ялалтын ойн баярыг тохиолдуулан цэргийн тусгай ажиллагааны бүсэд түр эвлэрэл зарласан тухайгаа мөн мэдэгдсэн. Оросын сэтгүүлч Павел Зарубины бичлэгт Ерөнхийлөгч өөрийн ажлын өрөө, номын сан, гэр доторх мөргөл тахлын өрөөгөө үзүүлсэн бөгөөд, тэр дундаа Путин өөрөө маш хүндэтгэлтэй ханддаг Оросын Эзэн хаан Александр III-ийн хөрөг зураг онцгой анхаарал татсан байна. Энэ үеэр В.Путин Кремлийн энэ байр нь сүүлийн гурван жилд түүний байнга оршин суудаг, амьдардаг газар болсон гэж хэлсэн. Тэрбээр энэ байрандаа хонож, өнждөг ажээ. Уг бичлэгт мөн цагаан өнгийн төгөлдөр хуур гардаг байна. В.Путин хэлэхдээ, тэр хөгжмийн зэмсэг дээр тоглох боломж түүний хувьд маш ховор гардаг гэжээ.

Энэхүү "Орос. Кремль. Путин. 25 жил" нэртэй баримтат киног  энэ  сарын 4-ний ням гарагт "Россия 1" суваг телевизээр үзүүлэх ажээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр энэ кино нь "Путин бодит амьдрал дээр ямар хүн бэ?" гэдэг асуултад хариу өгөхөд тусална гэжээ.

Эх сурвалж: Российская Газета

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (91.166.54.44) 2025 оны 05 сарын 05

Бүгд худал.

0  |  1
Close menu