ХЭН ЮУ ХЭЛЭВ | Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдчих юм шиг л хөөрч явжээ

2025 оны 05 сарын 06

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Л.Мөнхбаясгалан  нарын байр суурийг онцлов.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Шинэчлэн найруулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зүйл заалтын дагуу бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрэв ямар нэгэн хууль зөрчсөн процесс байгаа бол үүнийг хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа. Тэгэхгүй бол Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбар л болохгүй байгаа мэт байнга яриад, цахимаар ажлаа хийгээд яваад байхаар чинь салбарын нэр хүнд унаад байна шүү дээ. Та үнэхээр тийм процессийн алдаа байгаа бол хууль хяналтынх нь байгууллагад өгөөд шалгуулчих л даа. Надад БНСУ-ын эмнэлэг, эмийн үйлдвэртэй гэрээ хийсэн зүйл огт байхгүй гэдгийг би танд хэлээд байгаа шүү дээ. Бид ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудад шинэчлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийнхаа талаар танилцуулах ёстой. Үүнийг танилцуулсны үндсэн дээр гадаадын чанартай эм үйлдвэрлэгч улсууд хямд үнээр эмээ өгөх боломж бүрдэж байгаа.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Хүний эрхийн зөрчлөөс үүдэлтэй бүх асуудал сонгуулийн үеэр улс төрийн намуудын пи-ар, шоу болдог. Ялангуяа, АН хүний эрхийн эсрэг үзэгдлүүдийн эсрэг дуу хоолой болж гарч ирчихээд өнөөдөр яг энэ чухал асуудал хэлэлцэж байгаа энэ үед нэр төр, уучлал гэж яриад байхгүй байгаад харамсаж байна. Хүний эрхийн 24 дэх илтгэлд хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг онцолж оруулсан. Энэ асуудлын учир шалтгаан, нөхцөл байдлыг нь хэлэлцэхгүй зөвхөн дүн мэдээг яриад ямар ч ахиц дэвшил гарахгүй. Зөвхөн сүүлийн таван жилийн хугацаанд 0-7 насны 110 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. 110 хүүхдийг оруулж ирээд суулгахад энэ танхим дүүрнэ. Энэ хүүхдүүдийн асуудал АН-ын асуудал биш юм уу. Сонгууль болохоор иргэдийн зовлон зүдгүүрээр шоудаж, “Бид хамгаална, шийднэ” гэж санал авчихаад өнөөдөр намын гишүүнийхээ нэр хүндийг л ярьж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Хүнсний тухай хуулийн дагуу Засгийн газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр гаалийн татварт хурдан хугацаанд тохируулга хийгээд явах боломжтой. Мөн дотоодын үйлдвэрүүдэд түүхий эд, гурилын нөөц хангалттай байгаа тул 2025 оны ургац хураалт хүртэл үнэ тогтвортой байна. Цаашид жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх тул үнийн өсөлт, гурилын чанарыг дотоодын нөөц боломжоороо зохицуулах боломжтой.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг О.Алтангэрэл сайд өргөн барьсанд маш их баяртай байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн бүх цаг үеийн зангаад больсон түүхийг би мэднэ. 2005 онд би Швед рүү судалгаанд явж байсан. Тэр үед хууль батлагдчих юм шиг л баярлаж, хөөрч явсан. Гэтэл 20 жил өнгөрчихсөн байна. Манай салбарын хуулийг баталдаггүй, жаахан маргаан үүсгээд л орхичихдог. О.Алтангэрэл сайдын өргөн барьсан хуульд би сэтгэл ханамжтай байгаа. Гэхдээ дахиад янзлах зүйлс байна. Үүнийг болиод Хүний эрх, эрх чөлөөний тухай хууль руу явах юм бол манай салбар байхгүй болно шүү. Энэ бол мэргэжлийн сэтгүүл зүйн хууль, салбарын хууль. Энэ нь Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай хууль биш. Үүн дээр Ч.Лодойсамбуу гишүүн бид хоёр санал зөрөлдөөд байгаа. Энэ нь 100 гаруй жилийн түүхтэй салбарын хууль. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.57) 2025 оны 05 сарын 06

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
S(66.181.176.113) 2025 оны 05 сарын 06

ANUSDI80955877

0  |  0
zochin(49.96.238.73) 2025 оны 05 сарын 06

ene gichii yah gej turd garsan yum bol hengeg avgai naraagaas doloon dor emgen zailj uzeech

0  |  0
Close menu