Гольф улс төрийн нэг “хэл” болж буй талаар шар, бор мэдээлэл гарах болсныг уншигч та сонссон байх. Саяхан Дональд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон тул дэлхийн улс орнууд АНУ-ын шинэ удирдагчид тохирсон стратегийг дор бүрнээ боловсруулж буй нь дамжиггүй.Тэр дундаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн арга барил анхаарал татаж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас "Гольфтой дипломат ажилллагаа"-нд бэлтгэн гольфоор хичээллэж эхэлсэн тухай мэдээлэл хүмүүсийн чихийг сортойлгож байв. Манай улсад гольф мөнгөтэй эрхмүүдийн хүрээнд “вип” байдалд хөгжиж ирсэн.
Тэгвэл БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн спорт, биеийн тамирын салбарын доктор, А зэрэглэлийн мастер, хөтөч, гольфийн спортын томоохон төлөөлөл, 2022 оны Азийн наадмын алт, мөнгөн медальт тоглогч, АНУ болон Солонгосын үндэсний багийн гол чиглүүлэгч Эрик Чан Монголд гольфийн мэргэжлийн холбоо байгуулах зорилт тавьж буй аж. Саяхан Монголд ирсэн түүнийг “Өглөөний зочин”-оор урьж, товчхон ярилцсаныг хүргэе.
-Таныг гольфийн спортыг Монголд хөгжүүлэх, мэргэжлийн холбоо байгуулах чин хүсэлтэйгээр манай улсад ирсэн гэж сонслоо. Энэ тухай тодруулъя?
-Тийм ээ, би Монголд гольфийн спорт хөгжөөсэй, гольфийн соёл гэдэг зүйл дэлгэрээсэй , ийм зүйл үүсэж бий болоосой гэж хүсдэг. Үүний тулд өвлийн урт хугацаанд хичээллэж чадахгүй байгаа нөхцөл байдлыг нь дотор орчинд, зааланд хичээллүүлэх сургалтын төв нээх сонирхолтой байна. Ингэснээр Монголоос алдартай тамирчид төрөх, үүний төлөө өөрийн туршлага, мэдлэг чадвар гээд бүх зүйлээ хичээнгүйлэн дайчлах болно гэсэн хүсэлтэй уулзалтууд хийж байгаа юм.
-Мөн таныг Монголоос 20 хүүхдийг сонгон авч, өөрийн гараар гольфийн спортод сургах боломжтой байгаа. Эхний зургаан хүүхэд АНУ-д очсон гэсэн мэдээлэл сонссон. Монгол хүүхдүүд энэ спортыг сурах боломж, ирээдүйг та хэрхэн харж байна. Мөн энэ спорт Монголд хэр хөгжихөөр байна гэж үзэж байгаа вэ?
-Энэ цаг үе бол гольфийн спортод шинэ цаг үе, шинэ үе эхэлж байгаа үе гэж би үздэг. Шинэ тоглогч, тамирчид гарч ирж байгаа. Гольф сурахын тулд тухайн хүүхэд, залуус эрүүл мэнд сайтай, бие сайтай байх ёстой. Мөн булчин сайн сунгалттай байх ёстой. Солонгосын хувьд дэлхийд гольфоор ноёрхож байна. Маш олон тамирчин гарч ирж байна. Тэгтэл генийн хувьд монгол хүмүүс илүү гарамгай юм байна гэдгийг би олж харсан. Солонгос болон америк хүмүүсээс ялгаатай нь монгол хүнд маш их хүч байгаад байдаг. Маш эвсэлтэй, сунгалт сайтай байдаг. Би 10 жилийн хугацаагаар харж байна. Монгол хүнд өөр хэнд ч байхгүй, дэлхийд ч байхгүй их мэдрэмж, хүч чадал, өгөгдөл байгаад байдаг. Тэр бүхнээрээ дэлхийд алдартай тамирчид төрөн гарч чадна гэдгийг өөрийн мэдрэмж, туршлагаар харж байна. Би 30 жил энэ спортод маш олон хүнийг дэмжиж, уулзаж байлаа. Ер нь бол гольфийн спортыг гурван настайгаас хичээллэж эхэлдэг. Тухайлбал, миний охин таван настайгаасаа хичээллэсэн. 18 нас хүрээд мэргэжлийн түвшинд ордог. Гэтэл дэлхийд анх удаа ахлах сургуульд байхдаа насанд хүрэгчдийн тэмцээнд гол дүр болж чадсан. Би олон хүнтэй уулзаж, бэлдэж явахдаа монгол хүний энэ онцгой чанарыг илрүүлсэн юм. 2000 онд төрсөн, миний охинтой нас чацуу гольфоор хичээллэсэн 200 мянга гаруй хүн дэлхийд байдаг. Тэр 200 мянга гаруй хүнээс номер нэг болно гэдэг том амжилт юм. Тэгэхээр шалтгаан нь хэнээс яаж сурсан бэ гэдэг нь том шалтгаан, том үзүүлэлт байдаг.
-Та гольфийн мэргэжлийн холбоог Монголд байгуулах хүсэлтэй гэсэн. Сонирхогчоос ямар ялгаатай байдаг вэ?
-Тэгэхээр сонирхогчийн гольф, мэргэжлийн гольф гэж байгаа. Хоёулаа адилхан, маш олон цагийн бэлтгэл хийдэг. Гэтэл мэргэжлийн гольфийн ялгаа юу вэ гэхээр маш олон техник, технологи ашиглаж, нарийн хэмжилт, тестийг давдаг. Ингэж байж сая мэргэжлийн түвшинд хүрдэг. Миний мөрөөдөл бол Монгол Улсад академийн сургалтын төв нээгээд, цацэрлэгийн насныхан, бага, дунд ангийнхан, ахлах ангийнхан гэсэн ангиллаар хүүхдүүдийг сургаж, тэднээс шалгарсныг нь АНУ-д оюутан болгож сургах юм. Миний харж байгаагаар ойрын дөрвөн жилд гэхэд эхний тамирчин орчих байх гэсэн сэтгэгдэл төрсөн.
Миний мөрөөдөл бол Монголд нас насны ангиллаар хүүхдүүдийг маш яаралтай бэлдье гэсэн хүсэл юм.
-Эхний ээлжийн 20 хүүхдийг та хэрхэн сонгож авсан бэ. Магадгүй гольфоор хичээллэх хүсэлтэй хүүхдүүд байх юм бол яаж тантай холбогдох вэ?
-Сонголтыг 20 хүүхэд гэж тавьж буй шалтгаан нь шилдгийн шилдгийг хаалттай бэлдэх хүсэл байгаа учраас тийм босго тавьсан. Хэрэв гольф сурах хүсэлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэх юм бол бид мөн сонголт хийнэ. Ингэхдээ болж өгвөл бага наснаас эхлэн сургах хэрэгтэй юм. Биеийн үзүүлэлт, эрүүл мэндийн байдал их чухал. Ер нь бол гольфт хүчтэй хүн ирэх юм бол амжилт гаргах боломж түлхүү юм. Бид дөрвөн сарын турш монгол хүүхдүүдтэй ажилласан. Гольф сонирхож буй хүүхдүүд байвал удахгүй бидний нээх Оффис-18 академи руу хандаарай. Мөн төлөөлөл болсон оюутан хариуцсан хүмүүстэй гэрээгээ хисэн байгаа, тэдэн рүү хандаж болно. Орчуулгын аль ч хэлээр над руу хандаж болно. Бид бүртгэл, бичиг баримтыг бэлдэж өгөх болно.
-Ингэхэд гольфийн сургалт явуулахад монгол хүүхдүүдээс мэдэрсэн зүйл нь юу байв?
-Монгол, Солонгос хүмүүс ялгарахгүй юм байна лээ. Яг л солонгос хүмүүс шиг санагдсан. Гарал үүсэл нэг гэдэг түүхийг сонсоод тэгсэн үү, ямар ч байсан хүүхдүүдэд хичээл заахад гадны, харийн хүн шиг санагдаагүй. Маш их баяр хөөртэйгөөр хичээлүүд явагдаж байгаа. Бид бүтэн жилийн турш өдрийн найман цагаас дээш хугацаагаар дасгалжуулалт явуулж байна. Би өөрөө бол АНУ дахь мэргэжлийн гольфийн мастер, тэнд мэргэжлийн гольфийн холбоог нь төлөөлж байгаа. Бид хүүхдүүдийг бэлдэж байхдаа маш нарийн технологийг ашигладаг. Тиймээс хэмжилт, дата-г байнга цуглуулж, засаж, түүнд үндэслэн хичээлээ явуулдаг. Мөн миний гольфийн сургалтын шилдэг хичээлүүд контент бий. Түүнийгээ Монголын телевизүүдэд бэлэглэнэ. Хүмүүсийн дурлаж үздэг контент болно гэж бодож байна.
-Дэлхийн хэмжээнд гольфийн шилдэг мэргэжилтэн болсон хэчнээн хүн байдаг вэ. Тэр дотроос энэ хүртэл өндөр түвшинд гарч ирж, өнөөдөр Монголд сургалт хийж яваагийн хувьд таны онцлог юу байв?
-Над шиг мэргэжлийн түвшинд гольфийг зааж байгаа 40 мянга гаран хүн бий. Эдгээр хүмүүс дунд сургууль, ахлах сургуулиа төгсөөд зэрэглэл ахиулахын тулд өндөр шалгуур тавигддаг. Энэ нь дэлхийн гольфчдын өндөр түвшин гэсэн үг. Тэгэхээр тэрийг давна гэдэг хамгийн шилдэг сургуулийг дөрвөн жил сураад төгссөнтэй тэнцэнэ гэж ойлгож болно. Хоёр жил суралцсаны дараа хүүхдүүд гурван чиглэлээр хуваагддаг. Нэг нь дасгалжуулагч багш, тамирчин болох уу, эсвэл гольфийн шинжлэх ухаан буюу гольфийн менежсент талаас суралцах боломжтой. 40 мянган шилдэг дасгалжуулагч шалгалтаа өгсний дараа түүнд тэнцсэн нь онцгой мэргэжилтэн болдог. Энэ бол ялгарах онцлог. Үүнийг мастер гэж хэлж болно. Энэ бол тэр хэмжээнд хүрлээ гэсэн үг. Би Монголд ирэхийн өмнө Солонгост нэг өдөр байхдаа гольфийн хоёр нэвтрүүлэгт 60 минутын турш оролцож, асуултад нь хариулсан. Би гольфийн доктор зэрэгтэй. Түүний дараа онцгой түвшнийг биелүүлсэн. Үүний дараах түвшнийг биелүүлбэл тэр нь АНУ-ын мэргэжлийн гольфийн хүлээн зөвшөөрөлтийн лиценз болдог юм. Тэр зэрэглэлд хүрэх юм болл дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, маш олон эрх нээгддэг. Эрх мэдэл өгөгддөг. Би мэргэжлийн гольфийн холбооны А зэрэглэлийн мастер цолтой. Энэ цол юуг илэрхийлдэг вэ гэхээр 40 мянган хүнээс хоёрхон хүнийг л сонгодог, ийм шалгуур байдаг. Тэгэхээр миний мастер цол бол арван докторын зэрэг хамгаалах хэмжээний материал, туршлага, хичээл заасан үзүүлэлтүүд , эрдмийн ажлууд юм. Миний хувьд хүнд шалгуур байсан.
-БНСУ-д хэр олон хүн энэ спортоор хичээллэдэг вэ?
-Өнөөдөр Солонгост гольф тоглож буй хүний тоо дөрвөн сая гаруй болсон. Солонгосчууд нэг ёсондоо гольфоор “галзуурсан” гэж хэлж болно. Тэднээс тамирчин бэлдэх хялбар. Солонгос талаас мастер цолыг авсан цор ганц хүн нь би. Яагаад үүнийг ярьж байна гэхээр миний насныхан тэтгэврийн тухай ярьж суух байтал би энэ спортоор зэргээ ахиулаад явж байгаа. Бидний амьдарч буй цаг үе бол шинэ үе. Бидний зааж буй арга барил маш олон технологийг ашигладаг, цаг хугацааг хэмнэдэг. Бэлтгэгдэж буй хүмүүс маш нарийн хэмжилтийн дагуу хурдан хугацаанд тамирчин болох боломжтой.
-Гэтэл манай улсад гольф бол хаалттай орчинд боломжтой хүмүүс тоглодог зугаа цэнгэлийн тоглоом шүү дээ. Та спорт болгон хөгжүүлж, тамирчин гаргаж ирэх тухай ярьж байна?
-Монгол Улс бол бусад оронтой харьцуулахад гольфийн спорт орой эхэлж байгаа нь үнэн. Гэтэл түрүүлж эхэлсэн тэр улс орнуудын хурдыг давсан технологийг хэрэглэн монгол хүнийг маш хурдтайгаар энэ спортоор дэлхийд гаргах боломж байна гэдгийг хариуцлагатайаар хэлье. Би жижиг зүйлийг ч орхигдуулахыг хүсдэггүй. Дасгалжуулж байгаа хүндээ өөрийн хамаг хичээл зүтгэлийг гаргадаг. Цаашид Монголд гольфийн соёл, бизнес салбар шинээр үүсэж, бий болоод, түүнд нь би өөрийн бүхий л мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулна гэж бодож, хичээж байна.
-Гольф суралцагчдад ямар боломжууд байгаа вэ?
-Солонгост дунд зэргийн амьдралтай ямар ч айл гольф тоглож чадах, хэрэглэж чадах хэмжээнд байдаг. АНУ-д сурахаар очиж буй хүүхдүүдийн санхүүгийн байдал хэцүү. Санхүү нь байвал сурах хүсэлтэй хүүхэд олон байдаг. Удахгүй нээгдэх “Гольф-18” академийн үйл ажиллагаа эхэлбэл, цэцэрлэгийн насны, бага насны 70 хүүхэд, ахлах, дунд ангийн 200 хүүхдийн багтаамжтай хичээл эхлүүлэхээр бэлдэж байна. Ивээн тэтгэх компаниуд гарч ирэх байх. Тэгэхээр санхүүгийн хувьд боломжууд бий болно.
-Гольфийн спортыг хөгжүүлснээр улс оронд ямар ашиг тустай вэ?
-Гольф бол аялал жуулчлалтай салшгүй холбоотой спорт. Энэ спортыг хөгжүүлсэн улс орнууд маш олон гольфийн талбай байгуулж, тансаг зэрэглэлийн жуулчдыг татах боломж нээгддэг. Гольфоор хичээллэж нэр алдартай болсон тамирчдын хувьд нэр алдар олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Тэр хүмүүс Монголдоо буцаж ирж нөлөөлөх ажлууд хийж, бизнесийн салбарт хүч үзэх боломжтой. Мэргэжлийн гольфчид сэрүүн салхитай, Монгол шиг газар оронд гольж тоглох дуртай байдаг. Ялангуяа зуны улиралд Японд очиж тоглодог. Тэгвэл Улаанбаатарт мөн боломж байна гэж харж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ene uvgun zuv yarij bna