2025 оны MET GALA наадам Нью Йорк хотноо ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн хувьд уг ёслол "Superfine Tailoring Black Style" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ёслолд хүрэлцэн ирсэн алдартнууд өөр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн өвөрмөц хувцас хэрэглэлээр гоёжээ.
Хүрэлцэн ирсэн алдартнууд пиджак, өмд, зангиа зэргээр түлхүү гоёсон байх ба олон жилийн турш трэнд байсан том өмсгөлтэй пиджак мөр болон бүсэлхий, ташаа хэсгийг тодотгосон загварт халаагаа өгчээ.
Мөн бүсгүйчүүд өмд болон юпка өмсөхөөс татгалзан гоолиг биеэ гайхуулж, платформ ултай өндөр өсгийтөөр хувцаслалтаа тодотгожээ.
Сэтгэгдэл ( 2 )
neg ch oligtoihubtsas geheer yum algaa. yg sarmagchidad zoriulsan yum bnaa.
neg ch oligtoihubtsas geheer yum algaa. yg sarmagchidad zoriulsan yum bnaa.