BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса MET GALA арга хэмжээнд энэ жил анх удаагаа оролцсон билээ. Түүний цэнхэр хивсний ёслолд өмсөж ирсэн хувцас шүүмжлэл дагуулж эхэлжээ.
Тансаг зэрэглэлийн LV брэндийн трико, цүнх, хүрэм, дотоож зэргээр гоёсон тэрээр тун ч дэгжин харагдаж байсан ч хувцас дээрх деталь хэсгүүд нь ийнхүү шүүмжлүүлэхэд хүрчээ. Энэ жилийн хувьд MET GALA ёслол "Superfine: Tailoring Black Style" хэмээх сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. 18-р зууны үед хар арьстнууд өөрсдийгөө хэн болохыг зарлан тунхаглаж, загварын хувьсгал хийж, эсэргүүцэл, бардам зангийн илэрхийлэл болсон бүтээлүүдээ танилцуулж байв. Уг үеийг илтгэн хар арьст загвар зохион бүтээгчдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой байсан энэ удаагийн MET GALA-д хүрэлцэн ирсэн Лисагийн хүрэм болон дотуур хувцас дээр хар арьст загвар зохион бүтээгчид болох Хенри Тейлор, Роза Паркс нарын дүрийг хэвлэмэл хэлбэрээр оруулж өгчээ.
Гэсэн ч түүний энэхүү сонголт хүмүүсийн хөргийг дотуур хувцсандаа оруулж, үл хүндэтгэсэн гэх шүүмжлэлд өртөхөд хүргэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
бандааштайгаа явдаг болжээ. мөнгө халтар сэтгэлгээг өөрчилсөнгүй
I love Lisa \nHey everyone why are hates on Lisa
сэжгийн халтар