“Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” ном уншигчдад очлоо

2025 оны 05 сарын 08

Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” номууд уншигчдын гар дээр очлоо.

Номын нээлтийн ёслолд номын редактор, уран бүтээлчдээс гадна Монголын Энхтайван найрамдлын байгууллагуудын төлөөлөл, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд А.Н.Евсиков,  ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин болон Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй, нэрт орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагва тэргүүтэй  Монголын утга зохиолын шилдгүүд, соёл урлаг, хэвлэл мэдээллийнхэн, ОХУ-ын ЭСЯ болон Монголд үйл ажиллагаа явуулж буй Оросын байгууллагуудын төлөөлөл оролцов.

 

 

Хэдхэн хоногийн дараа тэмдэглэх ялалтын 80 жилийн ойг угтан Монгол Улс, ОХУ-д түүхэн үйл явдлын үнэ цэнийг эргэн дурсаж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн өвөг дээдсийн гавьяаг мөнхжүүлэх олон ажил зохион байгуулж буй юм. Тэдгээрийн нэг нь  энэхүү номын баяр боллоо.  “Дайны баатрууд” номд тухайн үед Монголд ажиллаж, амьдарч байгаад Улаанбаатар, Хиагт, Зүүнхараа, Сэлэнгээс Аугаа Эх орны дайнд  мордсон ОХУ-ын баатарлаг эр цэргүүдийн түүх намтрыг бичиж оруулсан байна. Асар их судалгаа, эрэл хайгуул, хөдөлмөр шингэсэн уг номын редактороор Монголд ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэн  Марина Таракановская ажиллажээ. Тэрбээр “Энэ номыг бүтээхэд амар байгаагүй. Номд түүх намтар нь орсон хүмүүсийн заримыг би танина. Заримынх нь үр хүүхдүүдийг сайн мэднэ. Архивын түүхээс амь үрэгдэгсдийн жагсаалтыг үзэхэд нэг гэр бүлээс долоон хүн, таван хүн, зарим нь гурвуул, ах дүү хоёул нэг газар тулалдаанд амиа алдсан мэдээг хараад сэтгэл маш их өвдөж байлаа. тэдний ар гэртээ бичсэн захидлуудыг уншихад өр өвдөм байсан” гэсэн юм.

Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-Их ялалт” номыг Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хүндэт профессор, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны элч Ц.Саранцацралын санаачилгаар “Бадрангуй урлаг” төрийн бус байгууллага, “Улаанбаатарын сонин”-ы редакцийн баг бүтээжээ. Тус номонд  61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон оруулсан байна. 

Сонгосон бүтээлүүд маань хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Монгол, Оросын яруу найрагчдаар хязгаарласангүй. Белорус, казах, дагестан, якут, башкир зэрэг хуучин Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтаалаа.

Орос, монгол хэл дээр гаргасан яруу найргийн шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-их ялалт” номынхоо тухай доктор Ц.Саранцацрал “Юуны өмнө миний санаачилгыг бодит ажил болгохын төлөө ажилласан редакцийн багийнханд, дэмжиж тусласан яруу найрагчид, орчуулагчид, ОХУ-ын Элчин сайдын яамныханд гүн талархал илэрхийлье.

 

 

Энэ номондоо 61 яруу найрагчийн 70 шахам бүтээлийг сонгон оруулсан.  Сонгосон бүтээлүүд маань хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Монгол, Оросын яруу найрагчдаар хязгаарласангүй. Белорус, казах, дагестан, якут, башкир зэрэг хуучин Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтаалаа. Зөвлөлтийн болон  Оросын 29 найрагчийн 33 шүлэг, найраглалын дийлэнх нь эх орны дайны жилүүдэд бичсэн бүтээл байгаа.  

Монголын яруу найрагчдын бүтээлүүд дунд эх орны дайны гал дүрэлзсэн тэр үед бичигдсэн нь цөөн ч дайны гамшгийг сэрэмжлүүлж, дайчин баатруудыг магтан дуулсан үе үеийн 31 найрагчийн бүтээлийг сонгон орос хэл рүү орчуулсан бөгөөд тэдгээрийн заримыг 1960, 1980, 2000-аад онд хэвлэгдсэн бүтээлүүдээс  авсан бөгөөд ихэнх монгол шүлгийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр шинээр орчуулан орууллаа. Тухайлбал, Монголын нэрт яруу найрагч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэнгийн “Эрчүүд эзгүй зун” шүлгийг Москвад амьдардаг Оросын яруу найрагч, орчуулагч Н.Звягинцев  орчуулсан. 

Эх орны дайны тухай гэхээр олон хүний хувьд “Катюша”-гаас эхлээд эрэмгий цоглог ялалтын дуунууд санаанд буудаг. Тиймээс бидний орос хэл дээр дуулж, сонсож байсан ялалтын олон дууг орчуулагч  Н.Пүрэвдагва монгол хэл рүү хөрвүүлсэн. Сая сая хүний амь насны үнэтэй ялалтын цаана юугаар ч сольшгүй үнэтэй эх орон байсан учраас бид номоо “Эх орон-Их ялалт” хэмээн нэрлэсэн” хэмээн танилцуулсан.

 

 

Уг номыг Элчин сайд А.Н.Евсиков  Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн “Эх орон-Агуу ялалт” түүврийг  манай хоёр орны ард түмний түүхэн ой санамж, сэтгэл зүрхний нэгдмэл байдлыг гэрчлэх бодит баримт хэмээн үнэлж буйгаа “Энэхүү бүтээл нь тэр үеийн Зөвлөлт болон Монголын ард түмний мөрөөдөл, тэмүүлэл хэрхэн адил байсан, мөн түүнчлэн өнөөгийн монголчууд болон оросуудын зүрх сэтгэлд өнгөрсөн түүхийн түгшүүрт боловч агуу, хувь заяаг тодорхойлсон үйл явдлууд хэрхэн ижил гүн гүнзгий  өрнөж байсныг яруу найргийн хэлээр илэрхийлсэн” гэж тайлбарласан юм.

“Эх орон-Их ялалт” яруу найргийн түүвэртэй хамт нээлтээ хийсэн “Дайны баатрууд” номыг Монгол дахь “Оросын эх орон нэгтнүүд” байгууллагаас эрхлэн гаргасан юм. Номын баярын үеэр Монголын зэвсэгт хүчний генерал, офицеруудын төлөөлөл мөн уран бүтээлчдэд “Агуу эх орны дайны ялалт-80 жил” хүндэтгэлийн медалийг гардууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ. ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
DR. ADITYA(102.89.69.169) 2025 оны 05 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(66.181.166.196) 2025 оны 05 сарын 08

Ояа нартаа үнэгүй тараагаад ч болтугай дуусгахгүй бол хүн авахгүй дээ, ялалтын баяр өнгөрчихвөл бүр ч гүйхгүй

0  |  0
Close menu