ОЛОН ӨНГӨ I “Өглөөний сонин”, өглөө хоёр

2025 оны 05 сарын 09

“ӨГЛӨӨНИЙ СОНИН”-г өөрийнхөө мэдээлэл, мэдлэгийн хэрэгцээ болгохыг өвгөн сэтгүүлч уриалж байна. Их нийслэлдээ “Өглөөний сонин” авдаг цаг, газар цэгтэй болж заншаарай та минь.

Дэлхийн олон улс орон, олон хот  өглөөг “Өглөөний сонин”-оор угтдаг. Олон улсын сэтгүүлч гадаадад томилолтоор явахдаа хамгийн түрүүнд учран золгодог юм бол тухайн орон, хотын “Өглөөний сонин”.

Том зочид буудалд өглөө эрт нэгдүгээр давхарт гарахад сонин тавиастай. Хямдхан жижиг буудалд бол байхгүй. Ядуухан орны сэтгүүлч бага буудал, дэн буудал-motel, бүр метро, нийтийн унааны том буудалд хоноглох явдал байна. Тэнд тавлаг сандал дээр цүнхээ дэрлээд, телекамер, аппаратаа гар, эсвэл хүзүүнээсээ уяад унтана, айх аюул огт үгүй, хэн ч намайг тоохгүй. Өглөө босуут л “Өглөөний сонин” авна. Гадагшаа гарвал автозамын уулзвар дээр сонин, хүмүүс, авто машин язагнаж байна. “Өглөөний сонин” борлуулалтын чухал үе. Хүмүүс явах замдаа, машин дотроосоо сонинг гялс авна, мөнгө бүх юм нь сурчихсан. Тэнд тодорхой цагт  зараад дадсан учраас дуусчихсан байвал би нийтийн унаанд харайгаад орно. Тэнд хүмүүс сониноо уншсан бол дараагийн хүн уншиг гээд эвтэйхэн тавьсан байдаг.

“Өглөөний сонин” зөвхөн сэтгүүлч хүнд ч бус их мэдээлэл, надад бол бөөн будаа. Тэр орон  яаж амьдарч, ямар гол юм болж байна, болох гэж байна, юугаар амьсгалж байна. Хэлээд өгнө. Сайха(а)н. Түүнийг уншаад, мэдээд би шууд дамжуулахаар миколфоноо, одоо бол бүр амар гар утсаа аваад л ярьж өгнө. Цаашид хийх юмныхаа төлөвлөгөөг гаргана.

Монголд, Улаанбаатар хотод өглөө бүрийг “Өглөөний сонин”-оор угтаж байя. Дээр бичсэн жишгээр хотын авто замын уулзвар дээр сонин заръя. Хүмүүс гялс авч сурна, амтыг мэдэрнэ. Тийм ажлыг би шавь нартайгаа эхлүүлж болно. Энэ  оны зургаадугаар сарын 1-ээс ч юм уу би эхлүүлье. “Өглөөний  сонин”-г  мэдээлэл, өгдөг мэдлэг нэмдэг гол сонин болгоё. “Өглөөний сонин”-ны нийтлэлд би хувь нэмрээ оруулах дотоод, гадаад сэдэв миний тархиар дүүрэн. Энэ сониныг хүмүүст зайлшгүй хэрэгцээ болгож болно. Цахим мэдээлэлд дэлхий нийтээрээ итгэмж муутай болоод байна.

Сонин  бодитой, итгэлтэй тэргүүн мэдээлэл болох цаг ойртсоор...  Түүнийг Монголд “Өглөөний  сонин”-оор хэрэгжүүлье. Олон улсын сэтгүүлч би зөвхөн бичиж, нийтлэх бус  бүх  чиглэлээр оролцож болно.

Д.Дашзэвэг

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu