Өмнөговь аймгийн наадамчин олны мэндчилгээ

Админ | Zindaa.mn
2011 оны 07 сарын 28

Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн наадам энэ сарын 22-23нд болсон билээ.  Энэ үеэр наадамчин олон мэндчилгээ дэвшүүлж байсан юм. Ингээд наадамчин олны мэндчилгээг дамжуулъя. 
 
Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Рэнцэндорж:  Өнгөрсөн долоо хоногт наадмаа үзэхээр ирлээ. Хүн олонтой, бөх хүчтэй, морь хурдтай сайхан наадам болж байна. Баяндалай сумынхандаа,  Өмнөговь аймгийнхандаа 80 жилийн баярын мэнд дэвшүүлье.


 Өмнөговь аймгийн харьяат, VIII багийн оршин суугч. Ч.Жаргалханд: Буурал ээж аав, ах дүү, төрөл төрөгсөд, үр хүүхдүүддээ сайн сайхныг хүсье.  Манай Өмнөговь аймаг өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байна. Цаашид өшөө цэцэглэн хөгжинө гэж бодож байна.  


 Өмнөговь аймгийн Ханбогдын сумын оршин суугч Чимэд:  Би өөрөө 80 настай хүн.  80 жилийнхээ ойг үзээд ахмадынхаа даргатай хамт явж байна. Сэтгэгдэл өндөр, сайхан байна. Цэнгэлдэхэд наадмын нээлт, театрт хүндэтгэлийн тоглолт үзсэн. Гоё байлаа. Нутаг нугынхаа ах дүү нартаа мэнд дамжуулъя.


 Өмнөговь аймгийн Ханбогдын сумын оршин суугч Х.Амбаа: Эгч нь Ханбогд сумын ахмадын хорооны сонгуульт ажилтай.  Аймагтайгаа нас жацуу хоёр хөгшинтэй хамт ирээд наадам үзээд явж байна. Манай сумын спорт хорооны дарга Түвшинбаяр Монгол улсын Гавьяат дасгалжуулагч боллоо. Нутгийнхаа ард түмний өмнөөс Түвшинбаяр даргадаа баяр хүргэе.


 Даланзадгад хотын оршин суугч Д.Батбилэг: Өө наадам сайхан болж байна. Би эндэхийн хүн. Жил жилийн наадмаас өргөн дэлгэр наадам болж байна. Гадна, дотноос олон хүн ирж байна, олон аймгаас хурдан морь ирсэн байна, сайхан наадам болж байна.  Наадамчин олон минь сайхан наадаарай. 


Өмнөговь аймгийн харьяат У.Үзмаа: Манайх чинь одоо таван хүүхэдтэй. Хамгийн хол байдал  охин Байгальмаа, түүний нөхөр Батсуурь, үр хүүхдүүдэд нь Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн мэндийг дэвшүүлж байна.


 Өмнөговь аймгийн харьяат Х.Батсүх: Миний уугуул нутаг бол Өмнөговь аймаг юм. Эгч нь ахуй үйлчилгээнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аймгийнхаа 80 жилийн ойд уригдаж ирээд байна. Аймаг маань үнэхээр сайхан хөгжжээ.  Хүмүүс нь сэтгэл хангалуун сайхан амьдарч байна.  Өмнөговь аймгийнхаа  хөдөлмөрчдөд аймаг байгуулагдсаны  80 жилийн мэндийг дэвшүүлээд бүгдийнх нь амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


Даланзадгадын VIII багийн харьяат Түмэндэмбэрэл: Урьд өмнө нь баяр наадмын талбай ийм байгаагүй. Одоо бол хачин сайхан болсон байна. Зохион байгуулалт сайтай, сайхан наадам болж байгаад баяртай байна. Нутгийн олон болон хамаатан садан улсдаа сайхан наадаарай гэж хэлье. Хишигбуян дэлгүүрийн эзэн, миний дүү  Сувдмаа, хүргэн Энхээ, хөдөө түрээс бааз хариуцдаг төрсөн дүү Цэцэгмаа болон хүргэн Ганбаадаа 80 жилийн ойн мэндийг хүргэе. 


 Ханхонгор сумын  Жаргалант багийн харьяат А.Хишигдэлгэр: Наадам өргөн сайхан дэлгэр, ногоо цагаатай сайхан болж байна. Улаанбаатарт байгаа ах Жанчивтаа баяр хүргэе.


 Өмнөговь аймгийн харьяат Ө.Хүүхэн:  Би уг нь  эндэхийн уугуул  хүн. Одоо эрдэнэт хотод амьдарч байна. Эндэхийн эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан. 80 жилийн ойн урилга ирэхээр нь үзэх гэж ирлээ.  17-18 жил  нутагтаа ирээгүй аймаг маань сайхан болжээ. Нутагтаа ирснийх аймагтаа нэг сийлбэртэй гэр хүлээлгэж өгөх санаатай явна.  Дарга нар ирж өгдөггүй. Хүлээгээд л сууж байна. 


 Өмнөговь аймгийн харьяат Г.Алтанчимэг: Миний өргөсөн аав, ээж Гурвантэсийн Дундголд байдаг юм.  Тэдэндээ бас үр хүүхдэд нь мэнд хүргэе.

 Өмнөговь аймгийн харьяат Ч.Ганбат.  Нутаг нугынхандаа баяр хүргэе.  Энэ жил миний хүүгийн морь түрүүллээ.  Сайхан наадаж байна. 



Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top