Сошиалаас анзаарахад манай монголчууд бие биеэ юман чинээ бодохгүй зүхнэ, шүүмжилнэ. Ямар нэг шашингүй хүн байх нь гээд харахаар үгүй. Сан даллага гээд сүйд болно. Учир начиргүй зүйлсээс айдаг болчихсон атлаа яагаад хүнийг хайрлах талаар бодохгүй байгаа юм бэ. Бурханы шашинтан хүний ёс суртахууныг яагаад эн тэргүүнд тавихгүй яваа юм бол? Бурханы шашинд хамгийн чухал зүйл бол ёс суртахуун. Бурханы шашинтан хүн сургаал номлолыг нь дагаж засарч өөрчлөгдөх учиртай. Түүнээс ид шидээр аврагдах боломжгүй. Хүн өөрөө өөрийгөө аварна.
Бурхан Будда гэдэг нь хүний хүрч болох хамгийн сайн сэтгэлд л хүрсэн хүн. Хамгийн сайхан сэтгэлтэй хүн байдаг гэж бодохоор л сайхан санагддаг. Зүгээр л нэг санамсаргүй, төрмөл сайхан сэтгэлтэй хүнийг хэлж байгаа хэрэг биш шүү. Тоолшгүй гурван галавын турш муу сэтгэлийг арилган арилган, бусдыг энэрэх хайрлах зөв сэтгэлийг хөгжүүлэн хөгжүүлсээр сайн сэтгэлд хүрснийг хэлж буй юм. Миний хувьд арван тав, зургаан настайгаасаа тасралтгүй заалгасан зүйл бол муу сэтгэлээс хол байх. Хэрэв хүн муу сэтгэлээс холдохгүй бол муу сэтгэл хүчтэй учраас муу сэтгэлийнхээ боол хэвээрээ л байна гэдгийг санаарай.
Д.Нямсамбуу
Сэтгэгдэл ( 0 )