Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын тодорхой хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг “Баялгийн сан”-д төвлөрүүлэх ажил эхлээд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т зааснаар "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно" гэж заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно.
Тэгвэл 50 хувийг төрд авах боломжтой буюу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг танилцуулж байна.
Эдгээр ордууд нь нөөцийн хэмжээ, ашигт малтмалын төрөл, байршил, ашиглалтын байдал зэргээр ялгаатай бөгөөд зарим нь одоогоор ашиглагдаж байгаа бол зарим нь ашиглалтад ороогүй байна.
Улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордууд:
Дээр дурдсан ордууд нь улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон бөгөөд зарим нь одоогоор ашиглагдаж байгаа бол зарим нь ашиглалтад ороогүй байна.
Мөн зарим ордуудын тусгай зөвшөөрөл хувийн хэвшлийн мэдэлд шилжсэн бөгөөд дараагийн удаад дээрх орд эзэмшигчдийн мэдээллийг дэлгэрүүлэн хүргэж, хэлэлцээ ямар түвшинд явж байгааг танилцуулна.
Сэтгэгдэл ( 0 )