Саяхандаа “Бумбын эрин эхлэх гэж байна. Ариун гэгээн үе ирлээ. Энэ эринд муу бүхэн дуусаж, сайн цаг эхэлнэ” гэсэн суртал ухуулга гэх үү, итгэл бишрэлийн гэх үү мэдээллүүд түгэж, хүмүүс бие биедээ дамжуулан тарааж, сайныг зөгнөж байв.
Бас болоогүй, “Бүхий л асуудлыг аргаар шийдэж ирсэн загасны эрин дуусаж байна. Хүчтэй амьтан хүчгүйгээ идэж, чадалтай нь чадалгүйгээ боолчилдог бие махбодийн зугаа цэнгэлээр амьдрагсдын эрин дуусаж байна. Бумбын эринийхэнд ялгаварлан гадуурхах үзэл үгүй болно. Харц нь тунгалаг хүмүүс олширно.Шинээр төрөгсөд энэрэл нигүүлсэл хайр мэдлэгийг төрсөн цагаасаа л эзэмшсэн байх болно” хэмээн тунхаглахаа ч бас мартсангүй.
Тэр бүхэнд итгэж, шүтэж хөөрцөглөөгүй ч, дотроо тийм сайн цаг ирээсэй хэмээн хүсэмжилсэн хүн дийлэнх байж таарна. Би тэдний нэг. Муу бүхэн ард хоцорч , сайн сайхан бүхэн хөгжих болтугай гэж хэний яанаагүй залбирсан, би ч бас залбирсэн. Тийм их шүтлэгтэй биш ч сүүлийн үед өнөөх бумбын эрин нь жинхнээсээ эхэлчихсэн, хуучин бүхэн шинэчлэгдэж өөрчлөгдөөд байна уу гэж бодох боллоо. Учир нь маш олон хүний маск нүүрнээс нь хууларч унан, хүндлэл нисэн одож байна. Алдар хүндийн оргилд заларч, бурхан мэт шүтэгдсэн эрхмүүдийн үнэн төрх илэрч, саяхан тахиж шүтэж явсан ард түмэн гайхаад барахгүй зүхэх нь олшров. Бумбын эринд бузаргүй болно гээд байсан нь үнэн юм байжээ гэж бодогдох...
Сэтгэгдэл ( 0 )