Ким өөрийг нь дээрэмдсэн этгээдүүдийг шүүх хуралд 3 сая ам.долларын зүүлттэй иржээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14

 

Реалити шоуны од, загвар өмсөгч Ким Кардашьян өөрийг нь дээрэмдсэн этгээдүүдийг шүүх хуралд гурван сая ам.долларын үнэ бүхий зүүлт зүүн иржээ.

Тэрбээр 2016 онд Парис хотод гарсан хэргээр мэдүүлэг өгөхөөр ирэхдээ 80 ширхэг очир эрдэнийн шигтгээтэй цагаан алтан зүүлтээр гоёсон байжээ. Samer Halimeh New York брэндийн зүүлт гурван сая ам.долларын үнэтэй. Ким мөн 8100 ам.долларын Briony Raymond чихний кафф, алмаазан ээмэг, шагайн гинж, бөгж зүүсэн байна.

2016 оны аравдугаар сард Кардашьяныг Парист зочид буудалд байхад нь дээрэмджээ. Тэд 10 сая ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлүүдийг нь дээрэмдсэн байна. Дээрэмчид “Өвгөн дээрэмчид” багийн гишүүд бөгөөд 60-80 насныхан гэнэ. Тэдний тав нь эл хэрэгт оролцсон бөгөөд бусдыг нь хэрэг хийхэд туслалцсан гэж үзэж байна. Сэжигтний нэг нь хорвоог орхисон бөгөөд нэг нь сэтгэцийн өвчтэй тул шүүх эсэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үглээ өвгөн.(66.181.178.132) 2025 оны 05 сарын 19

Баян оронд.баян дээрэм гарчээ.!!!

1  |  0
Зочин(66.181.181.131) 2025 оны 05 сарын 17

Манайд өвгөн улс төрчид луйвар хулгай авилгал хийж ард түмнийг хохироож бна хэзээ шийтгэж нарсанд суулгах бол

0  |  0
Close menu