Хил дээр эрхээ зөрчүүлсэн иргэд хариуцлага нэхэв

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

БНСУ руу зорчсон Монгол Улсын хуулийн зөрчилгүй иргэдийг хил дээрээс шалтгаан нөхцөлгүй буцаасаар байгаа юм. Энэ үедээ хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг тухайн улсын төрийн албан хаагчид удаа дараа гаргаж байгаа тул энэ асуудалд хариуцлага тооцохыг хэсэг иргэн хүсэж, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа мэдээлэл хийлээ.
 


Тэд хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа юм.

Нэгдүгээрт, хувь хүний нууц, халдашгүй байдал, нэр төр, эрх чөлөөнд халдаж, үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхалтад өртсөн гэж үзэж БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ асуудлыг яаралтай судалж, БНСУ-ын талд албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх.

Хоёрдугаарт, Монгол Улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, ижил нөхцөл байдалд өртсөн бусад иргэний мэдээллийг цуглуулж, хамтран нэхэмжлэл гаргах.

Гуравдугаарт, хууль бус зохисгүй хилийн шалгалтад хяналт тавьж, дипломат арга хэмжээг авахыг хүсчээ. Мөн энэ оны тавдугаар сарын 13-ны өдрийн гаалийн хяналтын камерын бичлэгийг хянуулан Монгол Улсын иргэдтэй зүй бусаар харилцсан гаалийн ажилтныг шалгаж, хүний эрх зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох, БНСУ-ын виз оллгосноос хойших хугацаанд гаргасан бүх зардлыг нэхэмжлэн хохирлоо барагдуулах шаардлага тавив.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.9) 2025 оны 05 сарын 17

Даварчихсан газар бна . Ямар газар гэхээрээ ийм муухай үйлдэл гаргадаг бна .Үүнийг олон улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Олон улсын хүний эрхийн хороонд өг .Хүний эрхийг ноцтой зөрчиж бна .Маш муухай бохир орчинд саатуулсан .Муухай удсан өмхий кимчи будаа хонож өнжсөн ийм зүыл өгсөн гээд л .Энэ бол монгол хүмүүсийг доромжилж бна .Олон улсын шүүхэд өг

1  |  0
Close menu