Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын үгийг онцлов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-БНСУ монгол хүний эрхийг зөрчиж байгааг таслан зогсоох ёстой. Гадаад харилцааны яам энэ тал дээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Нэг ч монгол иргэний эрх хаана ч очсон зөрчигддөггүй байх ёстой. Бусад улсын зочид, жуулчдад хүндэтгэлтэй хандаж, дотоод дүрэм журмаа цэгцтэй байлгаж, улс хоорондын аливаа асуудал үүсгэхгүй, үл ойлголцол үүсгэхгүй байх үндсэн бодлогыг Монголын төр баримталж ажилладаг. Монголтой дипломат харилцаатай улс орнууд Монголын ард иргэдэд тэр зарчмаар адил төвшинд хүндэтгэлтэй хандах ёстой.
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:
-8.6 хувийн инфляци бол улсын хэмжээнд гарсан дүн. Улаанбаатар хотод инфляци 10.1 хувьтай байгаа. Үндэсний статистикийн хороо үүнийг гаргаж, манайд ирүүлсэн. Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор дуудлага худалдаа амжилтгүй явж байна гэж харж байгаа. Дуудлага худалдаанаас ухрах асуудал байхгүй.
Цаашдаа дотоодод бий болж байгаа үйлдвэрийг эрдэс баялгаар хэрхэн хангах вэ гэдэг шинэ бодлого гарах юм билээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Манай улсад виртуал хөрөнгө нь шинэ ойлголт. Одоогоор зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн харилцааг тусгасан эрх зүйн зохицуулалт байна. Харин виртуал хөрөнгийн төрөл, эрсдэл, шаардлага, түүнийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн зөв оруулах, ашиглах талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт алга. Одоогоор манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь виртуал хөрөнгийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцсон байна. Албан ёсны бүртгэлтэй виртуал хөрөнгийн 12 бирж идэвхтэй ажиллаж байгаа ч, ихэнх харилцагчид нь гадаад зах зээл рүү чиглэсэн байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
гАНТӨМӨР ТА ЛИЦЕЦГЭЭС ЭХЛЭЭД ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛСАН, ТЭР МӨНГӨ ХААНААС ГАРСНААС ТАЙЛБАРЛА.
Dainii hajuugaar dajin gegcheer.ene mahan tolgoit arhichin Gantomor jinhene Luuhaanii huuhed .odoo Hyatadiin. tagnuul haragdaad. baigaam daa.ene Tagnuuliig huuliinhan. shalgaval ch.ih yum garna aa