Монгол Арлын намын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар намын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигч нь улс орныхоо эдийн засгийг өөд нь татаад явчих эдийн засгийн мэдлэгтэй хүн байх шаардлагатай гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд онцоллоо.
Ж.Ганбаатар: Ерөнхий сайдад асуудлыг өөр өнцгөөс хардаг, эдийн засгийн мэдлэгтэй хүн томилогдоосой гэж хүсэж байна.
Том, том олон ажил ярихаас илүү урдах ажлаа сайн хийдэг, аж ахуйн ажилдаа сайн хүн томилогдоосой.
Д.Тогтохсүрэн: Засгийн газар дангаараа явна гэж байгаа бол данхар бүтцийг эрс багасгах ёстой.
Миний хувьд Засгийн газарт орж ажиллахгүй.
Ч.Хүрэлбаатар: Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэж бодож байгаа.
Яагаад гэвэл Засгийн газар одоо УИХ-аасаа сонгогдох нь зүйтэй гэсэн бодол надад байна.
Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг чинь цаг хугацааны асуудал шүү дээ
Тэгэхгүй нэг удаад орж ирчхээд Ерөнхий сайдад яригдаад байгаа хүмүүсийн өмнөөс нүүр улайж байна
Сэтгэгдэл ( 1 )
Олигтойхон нэр цэвэр хүн томилоорой, эсэргүүцэж жагсахад бэлэн бна, цаашид УИХ-г тараах болно гишүүдийг 50 болго