МАН-ын УЗ-өөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв

2025 оны 06 сарын 09

МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2025.06.09/ болж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонголоо.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхдээ одоогийн нөхцөл байдалд хамгийн их тохирох хүн гэж үзжээ. 

Үргэлжлүүлэн МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Бага хурал нь 330 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувь нь ирснээр хурлыг эхлүүлээд байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурлаар хэлэлцэж, дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.

 Хуульд зааснаар ирэх долдугаар сарын 3 гэхэд шинэ Засгийн газар байгуулагдсан байх учиртай. 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ззз(97.120.14.173) 2025 оны 06 сарын 10

ерөнхий сайд хэн байх нь хамаагүй ээ тэртээ тэргүй манан мафи цаана удирдах юм чинь. оюук тэмцээд дийлсэнгүй олхиогүй новшнуудаас болоод. Азгүй тахианууд!

0  |  0
bolildoo(2.3.101.33) 2025 оны 06 сарын 10

ene hun l bish shvv\n

1  |  0
Зочин(202.9.46.192) 2025 оны 06 сарын 09

Дараа нь амаа барив.

0  |  0
Зочин(202.131.230.163) 2025 оны 06 сарын 09

Баяр хүргэе. Төрийн алба мерит зарчмаар явах ёстой. Монгол Улсын төрийн өндөрлөг дэх албан тушаалд бэлтгэгдсэн хүн.

0  |  1
Зочин(103.57.94.187) 2025 оны 06 сарын 09

Зөв шүү. Заданшатар нь дээр юм аа.

0  |  0
Close menu