БАГА ХУРАЛ I Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг заалнаас дэвшүүлсэн ч тэрбээр нэрээ татжээ

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хуралд МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар өөрсдийн нэрийг дэвшүүлсэн.

Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ татаж, Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр "Намын эв нэгдлийг хангаж ажиллахыг Бага хурлын гишүүдэд уриалаад, парламентын ардчиллыг улам бэхжүүлэх, улс орны эдийн засаг, гадаад орчин геополитикийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай"-г онцлоод, хувийн жижиг эрх ашиг, амбицаа дарж, нэг нэгнээ харлуулах явуургүй алхам хийхгүй байхыг, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг тэргүүнд тавьж, төрийн ажлыг саадгүй явуулах ёстойг ч сануулаад авсан. 

УИХ-ын даргыг үг хэлсний дараа Ерөнхий сайдад өөрийн нэрийг дэвшүүлсэн Бага хурлын гишүүн С.Нэргүй нэрээ татсан байна. 

Үргэлжлүүлэн Бага хурлын гишүүд Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас асуулт асууж, хариулт авч байна. Үүн дараа санал хураалт болно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.108) 2025 оны 06 сарын 11

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n

0  |  0

Нэргүй(202.9.46.192) 2025 оны 06 сарын 10

Тэмүүлэн гарсан бол арай дээр байсний.

0  |  0
Зочин(66.181.188.80) 2025 оны 06 сарын 10

Занданшатар 2 ч хүүхдэдээ БЗСангаас зээл авсан байсаншдээ нэр нь цаас шиг цэвэр дарга огтоос байхгүй их бага л гэж бгаа

1  |  1
Close menu