Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлага үргэлжилж байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотод орших “Их цүнхэл" үндэсний байгалийн хамгаалалтын бүсээр зочиллоо. "Их цүнхэл" нь Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэлтийн бүсийн нэг байна. Анх 1952 онд энэ бүс нутаг 8000 га газар цөл байсныг ийнхүү ой шугуй болгосон байна. Тус байгалийн бүсэд 700 гаруй ургамлын төрөл зүйл ургадаг бөгөөд үүнээс 100 гаруй нь модлог, 400 гаруй нь эмийн ургамал байдаг аж.
Түүнчлэн энэхүү ойн бүсэд байх гол мөрнүүд -30 хэмийн хүйтэнд ч хөлддөггүй гэдгээрээ онцлог байна.
Сэтгэгдэл ( 0 )