СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Голд живсэн хүүгээ аврах гэсэн аав өөрөө амиа алджээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 06 сарын 17

Өчигдөр буюу зургаадугаар сарын Сэлэнгэ аймагт усанд осолдож, нэг иргэн амь насаа алджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд Сэлэнгэ мөрөнд нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан бол эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлага өчигдөр оройн 19:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Улмаар албаныхан очиход иргэн 36 настай эрэгтэй Э нь 9 настай хүүгээ усанд живж байхад нь аврахаар ус руу орж, өөрөө живж, амь насаа алджээ.

Аврагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, гурван метрийн гүнээс талийгаачийн цогцсыг олж, уснаас гарган, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu