Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас Узбекистан Улстай хамтран зохион байгуулж буй “Нийтийн албаны форум”-ын үеэр НҮБ-ын “E-Government Survey” судалгааны хүрээнд бүрдүүлсэн дата мэдээлэлд үндэслэн 2022-2024 онд төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд гаргасан ахиц дэвшлийг үнэлж, 12 улсад батламж гардуулах ёслол болов.
Монгол Улс эдгээр 12 орны нэгээр шалгарсан бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд дэвшин үнэлэгдсэн нь 28 байр ахиж, дэлхийд 46 дугаарт, Ази тивийн улс орнуудын дунд 13 дугаар байрт бичигдсэн амжилттай байна.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үлдээд буй таван жилийн хугацаанд улс орнууд инновац, дэвшилтэт технологид суурилсан цахим шилжилтийг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )