Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд энэ сарын 21-нд 21 янгирыг нутагшуулах арга хэмжээг “МОНГОЛ-99” ТББ болон Монголын өнцөг булан бүрт 1999 онд дунд сургууль төгссөн төгсөгчид хамтран зохион байгууллаа.
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, зориудаар өсгөн үржүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ховордсон амьтдыг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, тоо толгойн өсөлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, энэ талаар санаачилга гаргаж буй иргэд, хувийн хэвшлийн оролцоог бүхий л талаар дэмжин ажиллаж байна.
Нийт 48 толгой янгир ямааг Булган уулын бүс нутагт сэргээн нутагшуулаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
өөрсдийгөө л их рекламдах юм
өөрсдийгөө л их рекламдах юм
Хаанаас авч тийш нь зөөгөөд байгаа юм бол доо, нэг газрыг янгиртай болгох гээд нөгөө газрыг цөлмөөд байгаагүй л бол яах вэ дээ