Тэтгэврийн зээлд тавьсан хязгааралтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 03

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарч ажиллан тодорхой шийдэлд хүрч ажиллахыг хүслээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.21) 2025 оны 07 сарын 03

Тэтгэвэрийг хуучин хэвэнд нь болго хүүгий нь буулга тэттгэвэрийн зээл ер нь эрсдэлгүй зээл шүү зээл авахад л 18хувиар бодож суутгал авдаг биз дээ ийм байж ичихгүй хэдэн настангуудынхаа тэтгэврээр оролдож яахнав дээ

0  |  0
Close menu