Тэтгэврийн зээлийг бондын хөрөнгөөр солих асуудал шийдэлд хүрэв

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.18) Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга М.Баярмагнай, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргаж, 6.0 саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд 1.0 сая төгрөгийн, зээлийн үлдэгдэл нь 1.000.000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаас эзэмшүүлэх үйл явц амжилттай үргэлжилж байгааг уулзалтын үеэр албаны хүмүүс танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагчдын 2020 оны 1, 2-р сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай “Эрдэнэс” бонд гаргаж, арилжааны банкуудад арилжихад бэлэн болгоод байгаа аж.

“Эрдэнэс силвер ресурс” компани Салхитын ордтой холбоотой шүүхийн асуудлыг цэгцэлж, ордын шинэчилсэн ТЭЗҮ-г хийгээд байгаа бөгөөд татвараа тооцсон дүнгээр 569.0 тэрбумын цэвэр ашигтай байх урьчилсан тооцоо гараад байгааг гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэлэв. Энэ тооцоо орд газрын 1/3 буюу бага хэсэгт түшиглэн хийсэн тооцоо бөгөөд цаашид батлагдсан нөөц нэмэгдэх юм байна.

Уулзалтаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг 5 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй “Эрдэнэс” бондоор солиход үүсэх хүүгийн зөрүүний асуудлыг аль аль талдаа хохиролгүйгээр, хуулийн хүрээнд хэрхэн шийдэх талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн шийдвэр, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай, шуурхай зохион байгуулж байгаа Ажлын хэсэг (ажлын хэсгийн ахлагч Сайд С.Чинзориг), банкны удирдлагуудад талархал илэрхийлж, банкны системийн тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авч, хуулийг чанд баримтлан ажиллах, энэхүү үйл ажиллагааг Цагаан сарын өмнө хэрэгжүүлж дуусгахыг чиглэл болголоо.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.26.141) 2020 оны 02 сарын 19

Нийтийн өмчид хулгайгаар хандахаа зогсоо. Та нарт хулгай хийх эрх байхгүй. Нийтийн өмчийг нийтээр баталсан дүрэм журмаар эзэмшин зарцуулах эрх үүсэх ёстой.

0  |  0
Hh(202.55.188.43) 2020 оны 02 сарын 18

Hugiin zuruug yaahaar shiideld hursenee heleech. Tatvariin munguur tulnu biz dee

0  |  0
Иргэн(103.57.92.151) 2020 оны 02 сарын 18

Монголын банкуудад жилийн 6%-ийн хүүтэй хадгалуулсан төгрөг гэж байхгүй, бүгд л доод тал нь жилийн 12%-иар хадгаламж татдаг гэнэ! Тэгэхээр барагцаалбал 6%-ийн хүүгийн зөрүүг улсын Төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр эрхбиш төлөхгүй байлгүй...?! Тэгэхээр баталгаа гаргаж байгаа Хөгжлийн банк энэ зөрүүг дарна гэсэн шийдвэр гаргасан юм байх даа...?!? эсвэл ... тэр тодорхой шийдэл нь юу юм бол...?!

0  |  0
Irgen(64.119.24.107) 2020 оны 02 сарын 18

Ard irgedee chiglesen boditoi ajil bolson.Tordoo bauatlaj baina.Zeelgui baisan zarig ovgod.emged odoo bolloo.Toriin terguun maani and tumniihee amidraliig oilgoj eeltei shiidver gargasan shuu.\n\n

1  |  1
Зочин(66.181.185.156) 2020 оны 02 сарын 18

Үхсэн нохойн оцгор! Женко гэж новшийн сэдсэн ажил . Одоо улс нь дампуурна . ЭЗ улам доройтож бна . Коооно ч нөлөөлөөд . Ийм Еөктэй байснаас бгаагүй нь дээр . Улсын дайсан!

1  |  1
zochin(73.51.245.247) 2020 оны 02 сарын 18

ulgeree yariasaar nogoo saaral jagsaalt bur xar ruu orbol yana daa zugeer l amlaad baikh yum

1  |  0
Zochin(64.119.25.62) 2020 оны 02 сарын 18

Арга ядсан үед зээл ав гэх кен ардын үлгэр бий библи сударт хүртэл бий

1  |  0
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top