“Энхийн Зөвлөл” | Монгол Улс | Бидний мэдэх ёстой зүйл

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн гэрээнд гишүүн орнууд гарын үсэг зурлаа. Монгол Улс үүсгэн байгуулагч улсын хувьд гарын үсэг зурсан бөгөөд “Энхийн зөвлөл”-д гурван жилийн хугацаатай, энгийн гишүүний статусаар үйл ажиллагаанд нь оролцоно. “Энхийн зөвлөл”, байгуулагдсан шалтгаан, Доналд Трампын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсад урт хугацаандаа хэрхэн үр дүнд хүрэх боломжтой вэ гэдгийг хамтдаа зураглая.

Дайны нурам дээр

2023 оны аравдугаар сарын 7. Хамас болон Палестинийн зэвсэгт бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт зэвсэгт халдлага үйлдсэнтэй холбоотойгоор зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн. Газын зурвасын нэн шинэ дайн хоёр жил илүүтэй хугацаанд үргэлжилж байна. Донаьд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихдээ л энэ асуудлыг энхийн замаар шийдвэрлэнэ гэж амлаж байв. Энэ амлалтаа биелүүлэхийн тухайтад 2025 оны сүүлээр Израил, Палестинийн талуудад хандан энхийн хөтөлбөрөө таниулж, улмаар бага ч атугай тохироонд хүрсэн. Нийт 20 зүйл заалт бүхий энэхүү хөтөлбөрийг НҮБ-ын зүгээс хэрэгжүүлэх боломжгүй, олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөөгүй гэж үзэн шүүмжилсэн. Шүүмжлэл ч ортой айж гал зогсоох хэлэлцээ хэд, хэдэн удаа нурсан билээ. Чухам энэ цаг үед “Энхийн зөвлөл” гэх санаачилга гарсан. Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр 2025 оны аравдугаар сарын 12-нд Палестинийн дэд ерөнхийлөчгтэй уулзах үеэр Газын зурвасын сэргээн босголтын талаар хэлэлцсэн. Яг тэр орой нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Газын зурвасын дайн дуусна” гэж хэлээд хурдан үр дүнд хүрэхийн тулд “Энхийн зөвлөл”-ийг яаралтай байгуулна гэдгээ зарласан юм.

 

 

“Энхийн зөвлөл”

Доналд Трампын хэлснээр “Энхийн зөвлөл” нь уян хатан, олон улсын оролцоонд тулгуурласан, НҮБ-ын бүтэцтэй төстэй хэдий боловч илүү хурдан шийдвэр гаргах чадвартай хамтын нийгэмлэг юм. Одоогоор албан ёсоор бүтэц тодорхой болоогүй. Гэхдээ дараах үндсэн бүрэлдэхүүнтэй байна гэж таамаглаж байна.

“Энхийн зөвлөл” нь дарга, гишүүн орнуудын төлөөлөгчид, гүйцэтгэх нарийн бичгийн дарга, салбар зөвлөлүүд гэсэн ерөнхий бүтэцтэй байж магадгүй. Даргын тухайд Доналд Трамп одоогоор даргалж буй. Зарим хэвлэлийн мэдээлж байгаачлан Доналд Трамп насан туршдаа энэ зөвлөлийн дарга байж магадгүй байна. Гишүүн орнуудын төлөөлөгчид гэдэгт “Энхийн зөвлөл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан 26 улс багтаж буй. Түүний дотор Монгол Улс ч багтана. Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тухайд одоогоор тухайлан нэр заагаагүй. Зарим хэвлэлүүд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейрийг байж магадгүй гэж таамаглаж байна. Салбар зөвлөлүүдийн тухайд энэ хавартаа багтаад тодорхой болно. Энэхүү зөвлөлүүд нь зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, тусламж, сэргээн босголтыг хариуцах, боловсрол, соёлын хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа гэх мэт дэд зөвлөлүүдэд хуваагдаж магадгүй. “Энхийн зөвлөл”-ийн гишүүн орнууд саналын тэгш эрхтэй байх бөгөөд шийдвэрийг олонхийн саналаар гаргах зарчимтай байна.

Доналд Трампын хэлснээр “Энхийн зөвлөл” нь уян хатан, олон улсын оролцоонд тулгуурласан, НҮБ-ын бүтэцтэй төстэй хэдий боловч илүү хурдан шийдвэр гаргах чадвартай хамтын нийгэмлэг юм.

Гэрээнд гарын үсэг зурсан улс орнууд:

Албани

Аргентин

Армени

Азербайжан

Бахрейн

Беларусь

Болгар

Египет

Унгар

Индонез

Израиль

Йордан

Казахстан

Косово

Кувейт

МОНГОЛ

Марокко

Пакистан

Парагвай

Катар

Саудын Араб

Турк

АНЭ

АНУ /Доналд Трамп/

Узбекистан

Вьетнам

Гэрээнд хараахан хариу өгөөгүй байгаа улс орнууд:

Австрали

Австри

Бразил

Камбож

Канад

Хятад

Хорват

Кипр

Чех

Финланд

Грек

Энэтхэг

Япон

Нидерланд

Шинэ Зеланд

Оман

Польш

Португал

Румын

Орос

Сингапур

Өмнөд Солонгос

Швейцарь

Тайланд

Украин

Ватикан

Европын холбоо

Татгалзсан улс орнууд:

Франц

Герман

Ирланд

Итали

Норвеги

Словени

Испани

Швед

Их Британи

 

 

Монгол Улсад үзүүлэх үр нөлөө

“Энхийн зөвлөл”-д багтах нь Монгол Улсад ямар үр нөлөөтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Олон улсын тавцанд манай улсын баримталж буй бодлого, байр суурь, чиг хандлагад тодорхой хэмжээнд нөлөөлж болох ч бодит үр дүн үзүүлэх нь эргэлзээтэй. Монгол Улсын Засгийн газрын цахим хуудаст дурдсанаар “Монгол Улс уг байгууллагад ямар нэгэн санхүүгийн хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой” гэсэн байна.

Монгол Улсын баримталж буй гадаад бодлогод дараах хэд, хэдэн үр нөлөө үзүүлж болох юм.

  1. Энхийг эрхэмлэх имиж: Монгол Улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсоор ирсэн. Түүнчлэн гадаад бодлогын хүрээнд “гуравдагч хөршийн бодлого” баримталдаг. Түүнчлэн төвийг сахих байр сууриар ханддагийн хувьд олон улсын тавцанд энэхүү үзэл баримтлалаа таниулах бүрэн боломжтой.
  2. Дипломат тэнцвэр: ОХУ, БНХАУ-тай стратегийн түншлэлийн хэмжээнд харилцдаг Монгол Улс геополитикийн энэхүү хурцадмал цаг үед АНУ-ын санаачилгад нэгдсэн нь дипломат тэнцвэрийг хадгалах алхам байж мэдэх юм.
  3. Зүүн Хойд азийн яриа хэлэлцээрт Монгол Улс идэвх санаачилгатай оролцдог. Тиймээс эх орондоо зуучлагчийн статусаар яриа хэлэлцээ хийх боломж бүрдэх боломжтой.
  4. Боловсрол, соёл шинжлэх ухаан зэрэг томоохон хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож хөрөнгө оруулалт татах боломжтой.
  5. АНУ-ын засаг захиргаанаас баримталж буй тарифын бодлого, цагаачлалын хатуу бодлогыг зөөлрүүлэх, удаан хугацаанд хүлээгдэж буй гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг Конгрессоор хэлэлцэн батлахад тодорхой нөлөө үзүүлэх боломжтой.

Монгол Улсын хувьд АНУ-ын засаг захиргаанаас баримталж буй тарифын бодлого, цагаачлалын хатуу бодлогыг зөөлрүүлэх, удаан хугацаанд хүлээгдэж буй гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг Конгрессоор хэлэлцэн батлахад тодорхой нөлөө үзүүлэх боломжтой.

Гэхдээ болгоомжлох хэд, хэдэн зүйлс бий. Олон улсын тавцанд “Энхийн зөвлөл” тодорхойгүй байдал үүсгэж буй алхам гэж харж байгаа. Ялангуяа Европын холбоо, НҮБ-ын зүгээс олон улсын тогтсон хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд саад учруулах, дэлхийн дэг журамд харшлах үйлдэл гэж шүүмжлэлтэй хандаж буй. Олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед Монгол Улс “Энхийн зөвлөл”-д нэгдэх нь БНХАУ, ОХУ зэрэг хөрш орнуудад болгоомжлол төрүүлж болзошгүй. Түүнчлэн уг зөвлөлийн үйл ажиллагаа НҮБ-ын үүрэг, үйл ажиллагаатай давхцах нь Монгол Улсад олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас дарамт ирэх боломж бүрдэнэ.

Трампын цаад санаа

Доналд Трамп угаасаа олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллага, тэр дундаа НҮБ-ын үйл ажиллагааг шүүмжилсээр ирсэн. Анхны бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа НҮБ-д олгох АНУ-ын санхүүжилтийг танаж, НҮБ-ын бүтцийн зарим байгууллагуудаас гарч буйгаа зарлаж байв. Хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ч олон улсад болж буй зөрчил мөргөлдөөнийг НҮБ шийдвэрлэж чадахгүй гэж ил цагаан хэлж байв. Тэр ч утгаараа Доналд Трамп зөрчил шийдвэрлэдэг, энхийг эрхэмлэдэг, том гүрний удирдагч гэж харагдахыг хүсэж байгаа. Газын зурвасын зөрчлийг шийдвэрлэхийн тухайтад илүү хурдан, уян хатан шийдвэр гаргах хамтын нийгэмлэгийн байгууллага хэрэгтэй гэж үзэж буй.

Геополитикийн зөрчил гаарч, дэлхийн дэг журам өөрчлөгдөх гэж байгаа энэ цаг үед АНУ-ын байр суурийг бэхжүүлж, гадаад бодлогын алтернативыг харуулж буй үйл ажиллагаа гэж дипломатууд анхааруулсаар байна.

Доналд Трампын хувьд холбоотон голдуу орнуудыг “Энхийн зөвлөл”-д урьсан. Гэвч Данийн харьяанд орших Гринланд аралтай холбоотой хурцадмал байдалтай холбоотойгоор ихэнх холбоотнууд нь болгоомжтой хандсаар байна. Трампын амбиц бол Газын зурвас, Орос-Украины цэргийн ажиллагаа, Тайванийн зөрчлийг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа юм. Тийм ч учраас “Энхийн зөвлөл”-ийг байгуулсан.

Хамгийн гол нь Доналд Трампын засаг захиргаа энх тайвныг дэмжих нэрээр АНУ-ын гадаад бодлогын нэн шинэ үзэл баримтлалыг тулгаж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн түүнчлэн НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын оролцоог хязгаарлаж, АНУ давамгайлсан бүтэц бий болгохыг зорьж байна. Геополитикийн зөрчил гаарч, дэлхийн дэг журам өөрчлөгдөх гэж байгаа энэ цаг үед АНУ-ын байр суурийг бэхжүүлж, гадаад бодлогын алтернативыг харуулж буй үйл ажиллагаа гэж дипломатууд анхааруулжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодох асуудлууд(103.57.95.197) 43 минутын өмнө

НҮБ -тэй зэрэгцсэн ийм бүтэц ямар утгатай. цаад санаа нь АНУ-н жанжлах бодлогод монгол нэгдсэн мэт. дэлхийн дийлэнх хүчний орнууд үүнд нэгдээгүй байнадаа. хоёр хөрш маань үүнд яаж хандаж буйг бодмоор. даы гал өрвөлзөж болзошгүй болон хил залгаа улс гүрэн нь халхавч болох магадлал тааруу орнууд голдуу үүнд нэгдэж л байна. Трамп мөнх биш 2 жилийн дараа яваад өгөх этгээд. азнаж болоогүй л юм байхдаа. ТРАМП АНУ биш шүүдээ!!!!!!!боловсрол хөрөнгө оруулалтын хувьд энд гишүүнчилсэн буурайдуу орнуудаас юу хүлээх билээдээ.

0  |  0
Top