Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэрийг дэмжсэнгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-аас ирүүлсэн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналыг хүлээн авахаас татгалзжээ.

Сэлэнгэ аймгийн ИТХ 2026.01.29-нд хуралдаж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулахыг олонхийн саналаар дэмжсэн. Хуралд нийт оролцох 41 төлөөлөгчөөс 40 нь оролцсон. Санал хураалт явуулахад МАН-5, АН-18, Хүн намын 1 төлөөлөгч нийт 24 төлөөлөгч Н.Лхагвадоржийг огцруулах саналыг дэмжиж,73 дугаар тогтоолыг баталсан байдаг. Улмаар ИТХ-ын шийдвэрээ Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн ч дэмжлэг авсангүй. Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын саналыг дэмжих боломжгүй гэдгээ 2026.02.12-ний өдөр албан бичгээр илэрхийлсэн учраас Н.Лхагвадорж Сэлэнгэ аймгийн Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллахаар болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top