УБЦТС ТӨХК-иас иргэдэд цахилгааны үнийг 20 ба түүнээс дээш хувиар буулгах зөвлөмж өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

УБЦТС ТӨХК-иас зөвлөмж хүргүүлжээ.

Үүндээ, айл өрхөд мөрдөгдөж буй цахилгааны үнэ хэрхэн гурван шатлалт хуваагдаж байгааг дурдсан.

  • 0-150 кВт.ц хэрэглээнд өдөр 182 төгрөг, шөнө 147 төгрөг
  • 150-300 кВт.ц хэрэглээнд өдөр 225 төгрөг, шөнө 160 төгрөг
  • 300-аас дээш кВт.ц хэрэглээнд өдөр 265 төгрөг, шөнө 160 төгрөгийн тариф бодогдож байна.

Харин цахилгааны үнийг бууруулах арга зөвлөхдөө,

  • Хоёр тарифт тоолуурыг гурав болгох
  • 17.00-21.00 цагийн хооронд хэрэглээгээ хэмнэх хоёрыг дурджээ.

Гурван тарифт тоолуур шинэчилсэн үнийн шатлалд тохирч, илүү бодитой тооцох аж. Харин 17.00-21.00 цагийн хооронд хэрэглээ хамгийн ихээр нэмэгдэж, бусад цагтай харьцуулахад 35 төгрөгөөр илүү бодогдож байгаа аж. Энэ үеэр хэрэглээгээ хянавал төлбөр 20 ба түүнээс дээш хувиар буурна гэнэ.\

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Top