Дорнод аймгийн 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Наадмын хурдан дааганы уралдаанд 70 даага шандсаа сорин уралдсанаас:
- Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уяач Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан,
- Аман хүзүүд Ховд аймгийн буянт сумын уяач М.Лхагвасүрэнгийн хээр,
- Айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уяач Б.Цэндбаатарын буурал,
- Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Б.Соёлбатын хүрэн,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Д.Бизъяагийн хээр даага тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
.jpg)
.jpg)
Сэтгэгдэл ( 0 )